Пентагон: Украинд зэвсэг нийлүүлэх санхүүжилт дуусаж байна
АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд илгээх шиэн зэвсэг, техник худалдан авах сүүлчийн 1,07 тэрбум долларыг зарцуулснаар 12 дугаар сарын 30 гэхэд Украинд туслах мөнгө дуусах гэнэ. Ийм мэдээллийг Пентагоны хянагч Майкл Маккорд Конгрессын төлөөлөгчдийн танхимын тэргүүнд илгээсэн захидалдаа багтаасан гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.



















