Нялх хүүхдэд өөр тариа хийсэн байж магадгүй гэх дуудлагаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Нийгмийн сүлжээнд нялх хүүхдэд тариа андуурч хийсэн гэх мэдээлэл цацагдаж байна. Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.



















