"Шатахуун өгсөнгүй" гэх шалтгаанаар түгээгчийн биед халдсан залууг шалгаж байна
Цагдаагийн байгууллагад 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20.15 цагт Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын орчимд “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.


















