Хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид үймээн дэгдээж, олон хүн гэмтжээ
Болгарын Софи хотод хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид эмх замбараагүй байдал дэгдээсний улмаас 14 хүн гэмтсэн, тэдний заримынх нь биеийн байдал хүнд байгаа гэж МИР24 суваг мээдэлжээ.
Болгарын Софи хотод хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид эмх замбараагүй байдал дэгдээсний улмаас 14 хүн гэмтсэн, тэдний заримынх нь биеийн байдал хүнд байгаа гэж МИР24 суваг мээдэлжээ.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 3-аас дээш жилийн ял оноодог болно.
Хүүхдийн хөгжил төлөвшилд 0-5 насыг алтан үе гэж нэрлэдэг.
Оны сүүл үе ойртоход хүн бүр л ирэх жилийн ажлаа төлөвлөж, хүсэл мөрөөдлөө бодохын зэрэгцээ ирж буй ямар өнгө аясаар дүүрэн байхыг төсөөлөн боддог. Зарим хүн зөвхөн өөрт найдаж, ирэх жилээ төлөвлөдөг бол зарим хүн зурхай уншин, сэтгэлзүйн дэмжлэг авах нь ч бий. Ирэх онд зурхайн 12 ордныхонд ямар өөрчлөлт ирэх талаар Комсомольская правда сонинд гарсан зурхайг орчуулан хүргэж байна.
Загасны ордны эмэгтэйчүүдийн хувьд шинэ боломжууд гарч ирнэ, тэдгээрийг алдаж болохгүй. Та үл хөдлөх хөрөнгө эсвэл автомашин худалдан авахаар эртнээс мөрөөдсөн бол одоо л тохиромжтой цаг нь ирж байна.
Хүмүүстэй хэрхэн харилцахыг сурснаар хэрэгтэй хүмүүстэй нөхөрлөж, тэд Хумхын ордныхныг ажил хэргээ өргөжүүлэхэд тусалж, чухал зөвлөгөө өгнө. Нэгдүгээр сард ажлаа солих, хуримтлалынхаа ихэнх хэсгийг үрэх хүсэл төрж болзошгүй. Ийм үед өөрийгөө сонсож, шийдвэр гарахдаа сайтар бодож тунгаахыг хичээгээрэй.
Оны эхний хагасаас орлого өсөж, хоёрдугаар хагаст ч энэ байдал үргэлжилнэ. Матрын ордпны эрчүүд хамт ажилладаг хүмүүс, эсвэл найз нөхдийн атаархалтай нүүр тулж магадгүй. Гэлээ ч сонгосон замаараа яв. 2024 оны намар луйварчидтай таарч болзошгүй. Тиймээс танихгүй хүмүүс тусламж санал болгосон бол нэн сэрэмжтэй байж, зээл авах, зээл өгөхөөс татгалз.
2024 онд амьдралаа өөрчлөх томоохон боломж тохиож байна. Олон эмэгтэй ажлаа сольж, шинэ хүрээлэл үүсгэнэ. Бараг хаа сайгүй таныг боломж хүлээж байна. Сургалт болон уран бүтээлд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна, албан тушаалын шатаар өгсөх, өөрийгөө хөгжүүлэхэд таатай.
Луу жил Хилэнцийн ордныхныг албан тушаалын шатаар хурдтай өсөхөд тусална. Хувийн бизнестэй хүмүүст амжилттай хөгжих олон боломж гарна. Боломжийг алдалгүй ашигла, оны дундуур шинэ танилуудтай болно. Тэд танд тусалж мэднэ.
2024 онд жинлүүрийн ордныхны орлого тогтвортой байх бөгөөд мөнгөөрөө хөрөнгө оруулалт хйиж болно. Энэ он томоохон хөрөнгө оруулалт хийхэд таатай цаг үе байна.
2024 оны эхээр санхүүгийн хямралтай нүүр тулна. Хавраас өмнө илүү зардал гаргахгүй байж, төсвөө сайтар төлөвлө. Хамт олонтойгоо зөрчилдөж болзошгүй, энэ нь орлогод сөргөөр нөлөөлнө. Тайван байж чадвал хүндрэлтэй асуудал үүсэхээс сэрэмжилж чадна. Зуны улиралд их хэмжээний худалдан авалт хийхдээ сайтар бод. Хоёр, тав, зургаа, ес, 11 дүгээр сарууд орлого ашиг ихтэй байна.
Өөрийн бизнестэй хүмүүс түнш болон нийлүүлэгчдээ сонгохдоо анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Өөрийнхөө үзлийг үргэлж зөв гэж бодох, хүч чадлаа хэтрүүлэн үнэлэх нь сайн зүйлд хүргэхгүй. Харин анхаарал болгоомжтой байж, тэнцвэртэй шийдвэр гаргаснаар гадны сөрөг нөлөөллөөс айхгүй байж чадна.
2024 онд тааламжтай цаг үе тохионо. Жишээлбэл ажил хэргээр хилийн чанадыг зорих эсвэл гадаад төсөл эхлүүлснээр мөнгөний урсгал нээгдэнэ. Гэхдээ санаа амарч болохгүй. Мэлхийн ордныхон өөрийгөө урагшлуулж, хэрэгтэй үед хэрэгтэй газартаа байж, санаачилгатай байх хэрэгтэй.
Ирэх онд ихрийн ордныхны хувьд санхүүгийн тал дээр таатай байна. Тэр дундаа оны эхний хагаст санхүүгийн хувьд ямар нэг асуудалд орохгүй. Энэ үеэр мөнгөн шагналтай тэмцээнд оролцох, эсвэл сугалаанаас хожих зэрэг боломжууд гарч мэднэ.
2024 оны тавдугаар сарын нэгнээс хойш нэмэлт орлогоын эх үүсвэр нээгдэнэ. Бизнес эрхэлдэг үхрийн ордныхны хувьд шинэ үйлчлүүлэгч олох эсвэл ашигтай төсөл хэрэгжүүлж магадгүй. Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг хүмүүс төрөл бүрийн мөнгөн урамшуулал, шагнал авч магадгүй. Гэхдээ гуравдугаар сарын 7-25-ны хооронд санхүүгийн зогсонги байдалд орж болзошгүй.
Манай улсад гуравдугаар сарын 18-ны өдрийг эрчүүдийн өдөр хэмээн тэмдэглэг боловч энэ өдөр нь Монгол цэргийн өдөр буюу зэвсэгт хүчний баяр юм. Товчхондоо Монголд эрчүүдийн өдөр гэж байдаггүй. Тиймээс Монгол улс 11 дүгээр сарын 19 буюу дэлхийн эрчүүдийн өдрийг албан ёсоор эрчүүдийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалдаг албан ёсны өдөр болгож улс даяар тэмдэглэж эхэлж буй. Энэ хүрээнд Монгол эрэгтэй хүн гэж хэн бэ, сэтгэл зүйн онцлог, эмэгтэйчүүдээс ялгарах шинж чанар нь юу болох, тэдний сэтгэл зүйн хэрэгцээ, тулгардаг асуудлуудыг хэрхэн даван туулах талаар сэтгэл засалч эмч З.Цэлмэгтэй ярилцлаа.
2024 онд Хонины ордныхон ипотекийн зээл авах эсвэл мөнгөө криптовалютад оруулах зэрэг их мөнгөний гүйлгээ хийж хэрэггүй. Үүний оронд мөнгөө хэд хэдэн дансанд хуваан байршуулж, найдвартай хувьцаа авах эсвэл үнэт эдлэл авах зэргээр хадгалах нь зүйтэй. Алдагдлаас сэргийлэхийн тулд төрөл бүрийн арга байдгийг санах хэрэгтэй.
Баянгол дүүргийн цагдаагийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цахим сүлжээнд нийтлэгдсэн олон нийтийн газарт танхайрч, бусдын эрх чөлөөнд халдаж буй бичлэгийг шалгажээ
2003 оноос хойш нийслэлийн бүсэд 207 мянган иргэнд газар өмчлүүлсэн байдаг. Тэгвэл энэхүү 207,000 иргэний өмчилсөн газарт татвар ногдуулах систем хөгжүүлэлт хийхээр болсон байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц буюу 160 мянган тонн коксжих нүүрс арилжлаа.