Парист хот, хөдөөгийн орчны давуу талуудыг хослуулсан барилга барьж байна
Парисын Исси-ле-Мулино дагуул хотод La Serre хэмээх архитектур, дизайны төслийн хүрээнд нэгэн өвөрмөц барилга баригдаж байгаа аж. Энэ барилга нь хот болон хөдөөгийн амьдралын давуу талуудыг хослуулсан гэдгээрээ онцлогтой гэнэ. La Serre нь энгийн нэг орон сууцны барилга биш харин уламжлалт дизайны бүхий л хэв маягийг эвдсэн хотын баян бүрд гэж Францын хэвлэлүүд онцолсон байна.



















