Н.Алтанхундага: Хүнд цүнхээс гадна стандартын бус ширээ сандал хүүхдийн нуруунд муруйлт үүсгэж байна
Бид эмнэлэг дээрээ 600 хүнийг хамруулан нурууны өвчлөлийн талаар судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дунд 30 орчим хувь нь хүүхдүүд байснаас гадна энэ хүүхдүүдийн ихэнх нь нурууны өвдөлтгүй муруйлттай байна. Бага насны хүүхдийн бие уян хатан, хөнгөн, илүүдэл жин багатай, үений холбоо нь уян учраас яаран суулт үүсэж, мэдрэл дарагдахгүй хэрнээ муруйлт үүссэн байдаг.


















