Уулын Карабахын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гурван хүнийг Азербайжанд баривчилжээ
Эргэн сануулахад, есдүгээр сарын 19-ний өдөр Азербайжан олон мянган армени үндэстэн амьдардаг Уулын Карабахын нутаг дэвсгэр эдэр тусгаар тогтнолыг сэргээх цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм. Улмаар есдүгээр сарын 20-ны өдөр Уулын Карабахын эрх баригчид Азербайжаны тулгасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч, бууж өгсөн. Ингээд тус бүс нутагт амьдарч байсан армени оршин суугчид бүгд орон гэрээ орхин дүрвэсэн юм.


















