Иерусалим хотын дээгүүр нисэгчгүй такси нисгэн, туршжээ
Израильд өнгөрсөн долоо хоногт туршсан нисдэг такси нь цэнэглэхгүйгээр 35 км зай туулах чадвартай аж. Энэ аппаратыг такси үйлчилгээний зориулалтаас гадна эм бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхэд ашиглахаар төлөвлөж байгаа аж. Нисдэг аппаратыг бүтээсэн компанийнхны мэдээлснээр, ийм нислэг үйлдэх өртгийг одоогоор тодорхойлох боломжгүй, гэхдээ нисдэг таксин үйлчилгээ харьцангуй өндөр байх нь ойлгомжтой гэнэ.


















