Засгийн газрын II байрны "Г" корпусын Б блокын дотор заслыг хийхэд 664 сая төгрөг, гадна талын засвар 102 сая төгрөг, А блокын дотор засал хийхэд 1 тэрбум 088 сая төгрөг, "Г" корпусын дотор цахилгаан, холбоо дохиоллыг шинэчлэхэд 710 сая төгрөг, дотор халаалт, агааржуулалт, кондиционер, цэвэр бохирын шугамын шинэчлэхэд 670 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газар ийнхүү ганцхан агентлагыг засварлахад 3.2 тэрбум төгрөгийн зарлага гаргахаар болсон гэсэн үг. Энэ ажил мэдээж улсын төсвийн хөрөнгөөр хийгдэнэ.