Газар хөдлөлтийн улмаас 2100 гаруй хүн амиа алдсан Мароккод гашуудал зарлав
Алслагдмал нутагт олон хүн хохирсон гэж эрх баригчид мэдээлсний дээр нурангин дор олон хүн үлдсэн байж болзошгүй гэж үзэн эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Тиймдээ ч ойрын хоёр өдөр "хүний амь насыг аврах талаас нэн чухал цаг мөч болно" гэж Улаан загалмайн нийгэмлэг мэдэгджээ. Гэвч газар хөдлөлт болсон уулын бүсэд байх алслагдмал жижиг тосгодод хүрэхэд хүндрэлтэй байгаа юм байна.


















