”Увс нутагт өргөх эгшгэн цацал” хүндэтгэлийн тоглолт болно
Увс аймагт баруун бүсийн наадам, Сүхбаатар аймагт зүүн бүсийн даншиг, Өвөрхангайд Занабазарын 380 жилийн ой, Өмнөговьд говийн бүсийн наадмууд энэ долоо хоногт тохионо.
Увс аймагт баруун бүсийн наадам, Сүхбаатар аймагт зүүн бүсийн даншиг, Өвөрхангайд Занабазарын 380 жилийн ой, Өмнөговьд говийн бүсийн наадмууд энэ долоо хоногт тохионо.
Төв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд болох ”Эрдэм, соёлын үйл ажиллагаа” болно. Одсэр ринбүчи ТВ9 телевизээр шууд дамжуулан их хөлгөний нэг өдрийн сожон сахилыг хайрлана.
Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
Манай улсын хоёр иргэн энэ сарын 12-нд Беларусь улсын хилийг хууль бусаар давах гэж байгаад тус улсын хилчдэд саатуулагдсан байна.
Тодруулбал, 38 настай иргэн Б 15 настай хүүгээ дагуулан Беларусын хилийг давж улмаар Латва улсаар дамжин ХБНГУ-д очих гэж байсан гэнэ. Тэд хоёр улсын хил дээр байдаг Неман голыг хийлдэг завиар гатлан Латвад очих төлөвлөгөөтэй байжээ.
Өнөөдөр зуны сүүл сарын шинийн дөрвөний өдөр. Энэ өдөр ”Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн” дүйчэн тохиож байна.
Өвөрмонголын нийслэл Ордос хотноо энэ сарын 10-нд хятадын цагдаа нар 20 жуулчинг баривчилжээ. Жуулчдыг Их Монгол улсыг байгуулсан, дэлхийн талыг эзэлсэн Чингис хааны тухай өгүүлэх киног зөвшөөрөлгүйгээр зочид буудлынхаа өрөөнд үзсэн хэмээн буруутгаж, баривчилсан байна.
Мөнгөн аяганы стандарт MNS6505:2015 энэ оны 06-р сарын 03-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн талаар Сэлэнгэ аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсээс ард иргэддээ мэдэгдлээ.
Энэ сарын 16-нд буюу өнгөрөгч баасан гаригт орсон түр зуурын дуу цахилгаантай усархаг борооны улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо үер бууж, багагүй хохирол учруулжээ.
Тодруулбөл, Баруун сайхан уулын үер хүчтэй бууж, үерийн далан урд хэсгээрээ сэтэрсний улмаас Далангийн гол орчмоор үерийн урсгал ширүүсэн Ногоочид, Зүүнсайхан, Дундсайхан, Баруунсайхан, Жаргалант, Оюут хорооллыг дайрч өнгөрсөн байна.
Үерийн ус замдаа дайралдсан айл, аж ахуйн нэгж, дэлгүүр, засварын газрыг усанд автуулж, их хэмжээний хохирол учруулсны дээр эдгээр хорооллууд тэр чигээрээ гэр хороолол тул үерийн урсгал бохирын цооног, нүх бүрийг халиаж, хотын төврүү орж ирсэн байна.
Улмаар өтгөн шингэн бохир холилдсон үер зарим орон сууцны хонгилыг дүүргэн эргэн тойрондоо бохир шалбааг болсон байна.
Түүнчлэн, үерийн усны улмаас шавар шалбааг ихсэн, хальтиргаа гулгаа ихэссэнээс үүдсэн зам тээврийн осол 10 гаруй гарсан байна.
Иймд аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, ард иргэд сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, үерийн аюултай бүс нутгаас нүүх, уулын хавцал, давчуу ам, сайр, жалганаас хол явах, амралт зугаалгатай холбогдуулан баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг сануулжээ.
Мөн аймгийн ЭМГ-аас үерийн усанд хүүхэд багачуудаа тоглуулахгүй байх, айл өрх иргэн бүр дор бүрнээ халдваргүйтлийн өндөр түвшинд ариутгал хийлгүүлэх, аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар хийгдэж ариутгал халдваргүйтлийн аянд идэвхтэй оролцохыг зөвлөсөн байна.
Б.Дэжид
Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд Баянхонгор аймгийн төвийн нийтийн эдэлбэр газарт 183 албан байгууллага оролцон 40 тонн хог хаягдлыг зайлуулсан байна.
Мөн Түйн гол дагуух 47 га газрыг Номун далай ахлах сургууль, Номгон ахлах сургууль, Эрдэнэмандал ахлах сургууль, Эрдэм ахлах сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, МСҮТөв тус тус оролцон 20 тн хог хаягдлыг цэвэрлэн зайлуулжээ.
Мөн үеэр Баянхонгор сумын БОХУБ, Байгаль хамгаалагч, 5 дугаар багийн нийгмийн ажилтан, гудамжны идэвхтэн нартай хамтран айл өрхүүдэд сургалт сурталчилгаа хийсэн аж. Цагаан чулуутын 5 дугаар багийн 14 дугаар гудамжны гол талын үзүүрт байсан хур хог хаягдлыг гудамжны орчмын айл өрхийг хамруулж нийтдээ 20 гаруй иргэн цэвэрлэгээ хийж хогийг ачуулсан байна.
Ахынхаа дүрийг чадварлаг бүтээсэн Коди хэдхэн хоногийн өмнө анхны кинондоо тоглох урилага хүлээн авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг долдугаар сарын 14-нөөс наймдугаар сарын 14-н хүртэл хааж, засвар шинэчлэлтийн ажил хийж байгаа билээ.
Германы Канцлер Ангила Меркел шууд нэвтрүүлгийн үеэр эвгүй байдалд оржээ. Тэрбээр “EU” телевизийн “Дүрвэгсэд” нэвтрүүлэгт зочноор оролцсон байна.
ОХУ-ын Тюмень хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эхний өдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа алтан медаль хүртлээ.
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин Рамадан сарын сүүлчийн өдөр Хан Бени Са’д хотод амиа золиослож, 115 хүний аминд хүрч, 170 хүнийг гэстээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
АНУ-ын Теннесси муж улсын Чаттануга хотноо байрлах тэнгисийн цэргийн барилгад өнгөрсөн пүрэв гаригт зэвсэгт этгээд гал нээж, дөрвөн цэргийн аминд хүрсэн билээ.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй хэт даврагчдыг бууж өгөхийг шаардаж, ирэх долоо хоногоос Иракт дахин цохилт өгөх болсноо мэдэгджээ.
Хэнтий аймгийн Батноров сумынхан ”Их хааны адууны өлгий нутаг” гэдгээрээ бахархдаг. Тус сум аймагтаа байтугай улсдаа адуугаараа тэргүүлдэг бөгөөд 1997 онд ”Түмэн адууны баяр” хийж байсан бол 2016 онд ”Гурван түмэн адууны баяр” хийхээр болсон гэсэн мэдээлэл цацагдсан.
Хөвсгөл аймаг хотгойд, халх, урианхай, дархад, цаатан, буриад зэрэг олон ястны өлгий билээ.
Өвөрмөц ёс заншилтай дархад зон олны ёс заншил, өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2007 онд Дархадын хурд наадмыг зохион байгуулах тогтоол гарснаас хойш энэ жил 5 дахь удаагаа тэмдэглэж байна.