Энхтайваны өргөн чөлөө бүрэн нээгдлээ
Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А, Б, В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар авто замыг зургаадугаар сараас эхлэн гурван удаа хэсэгчлэн хаасан. Уг өргөтгөл шинэчлэлийн ажил дуусч, Энхтайваны өргөн чөлөө өнөөдөр бүрэн нээгдлээ.

















