Ослын газрыг бүү орхи

Зам тээврийн осол гаргаад хэргийн газрыг орхиж явсан хоёр тохиолдол өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Зам тээврийн осол нь санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Гэтэл зам тээврийн осол хэрэг, гаргаж буй зарим жолооч нар нь осол хэрэг үйлдээд тухайн ослын талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй ослын газрыг орхиж явах, осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлэлгүй орхиж явснаараа өөрийн үйлдсэн хэргийг хүндрүүлдэг гэдгийг Замын цагдаагийн газраас анхааруулдаг.
Осол хэний ч анхаарал болгоомжгүй, буруутай үйлдлээс гарч болох тул иргэн та үүргээ биелүүлэн цагдаагийн байгууллагад мэдэгдэх, эд юмсыг ослын газраас хөдлөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэй.
Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3-т Зам тээврийн ослын үед эмнэлгийн болон авран хамгаалах бусад яаралтай тусламжийг холбогдох төрийн байгууллага, хариуцсан этгээдээс үнэ төлбөргүй авах;
34 дүгээр зүйлийн 34.1-т Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. гэж заасан байдаг.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ