Ч.Сайханбилэг Мьянмарын Ерөнхийлөгчид бараалхлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн урилгаар манай оронд Төрийн айлчлал хийж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнд бараалхлаа. Ерөнхий сайд Ерөнхийлөгч У Тейн Сейн тэргүүтэй төлөөлөгчдөд Монгол Улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд, энэхүү айлчлал нь Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хийж байгаа анхны айлчлал болохыг онцолж, хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.