Онгоц сураггүй болжээ

img

Сенегал улсын “Senegal air” компанийн “HS125” онгоц өнгөрсөн амралтын өдөр Буркина Фасо улсаас Сенегалын Дакар хот руу нислэг үйлдэж байхдаа сураггүй алга болсон тухай “www.zoodomail.com” мэдээллээ. Онгоц Атлантын далай дээгүүр нислэг үйлдэж байхдаа төв станцаас холбоо тасарч, радарын дэлгэцнээс алга болсон хэмээн Сенегалын Ерөнхий сайд Маки Сэйлл сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр “Сураггүй алга болсон онгоцонд Франц өвчтөн зорчиж явсан” гэж хэлжээ.

 

“HS125” сураггүй алга болохоосоо хагас цагийн өмнө Эквадорын Гвинейн “Ceiba Intercontinental Airlines” компанийн “Boeing 737-800” онгоцны нислэг үйлдсэн агаарын замыг дайран өнгөрчээ. Сенегалын аврах баг сураггүй алга болсон онгоцыг радарт болон далайд хайж байгаа хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

 

Онгоцонд ахмадаас гадна Конго, Алжирын нисэх багийн гурван хүн, Сенегалын эмч, хоёр сувилагч, Францын иргэн зорчиж явжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ