Сургуулийн охидыг хорт хийгээр хордуулжээ
2015-09-07

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах “Херат” гэх охидын сургуулийн 300 гаруй сурагч охин нэг өдөр хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна. “Охид бөөлжих, суулгах, арьсаар нь юм туурах зэрэг адилхан шинж тэмдэгтэй байгаа” хэмээн “Херат” сургуулийн эмч Мухаммед Рафик Шерзай мэдэгджээ.

 

Мөрдлөгийн явцад охидыг хорт хийгээр хордуулсан болохыг тогтоосон тухай “AFP” агентлаг мэдээллээ. Тус сургуулийн 140 охин, зэргэлдээ орших хоёр сургуулийн 198 охин хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна. Хотын захирагч “Бид энэхүү хэргийг мөрдөж байна. Хамгийн гол нь охидыг ямар хийгээр хордуулсан болохыг тогтоохоор ажиллаж байгаа. Бид хэргийн эзнийг олохоор ажиллаж байна” гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгч Ашраф Гани охидыг хордуулсан хэргийн цаана хэт даврагч “Талибан” бүлэглэл байгаа хэмээн мэдэгдсэн байна. “Талибан” бүлэглэл энэхүү хэрэгтээ холбоогүй гэдгээ өчигдөр мэдэгдэж “Биднийг буруутгах хэрэггүй. Гэхдээ бидний өмнөөс аллахын хүслийг биелүүлсэн хүмүүст талархлаа” гэжээ.

 

Ойрхи Дорнод, Хойд Африкт охидыг боловсрол эзэмшихийг хориглодог юм. “Охид, эмэгтэйчүүд зөвхөн айлын эхнэр байх ёстой” гэх нэг талыг барьсан үзэл олон зуун жилийн турш үргэлжилж байна. Афганистанд өнгөрсөн онд 45 сурагч охин бусдын гарт амиа алдсан бол Нигерт 200 гаруй охин сураггүй алга болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ariunaa:
tiim bnaa.ene ohid hazaruud bna.bi iran ulsad amidardag.end afganistanii hazaruud hamag l har ajil hiij zarts yum shig boolchloh yum.Manai ger gadaa ajliig hiideg 2hazar bdag.saihan setgeltei ajilch sergelen humuus .iranuud neg nudeeree uzehgui yum bilee.huurhiis haana ch bsan ad uzegdeh yumaa.
2015-09-08
kkkkkk:
ene ohid ni hazara youm bish yy haraad baihad aan
2015-09-07