“Ёохор-2015” урлагийн наадам боллоо
Хэнтий аймгийн Батширээт суманд энэ сарын 19-22-ны өдрүүдэд “Ёохор-2015” урлагийн наадам боллоо. Тус наадамд ОХУ-ын Чити мужаас 3 хамтлаг, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас нийт 26 хамтлаг Ёохор бүжгийн уламжлалт, модерн буюу орчин үеийн гэсэн 2 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ.



















