Коран судрыг нойлын цаас гэжээ

img

 

Германы цагдаа нар Ойрхи Дорнодоос ирсэн цагаачтай мөргөлдөж, 100 гаруй хүнийг баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагаачид Герман, Грек, Их Британи, Итали зэрэг өндөр хөгжилтэй орнуудад цагаачлахыг хүсч, гэр бүл, найз нөхдөөрөө газар дундын тэнгисийг гаталж, Европт ирж байгаа юм. Ганцхан жилийн хугацаанд таван сая цагаач Европыг зорин иржээ. Германы хил орчимд 22 орчим мянган цагаач, орогнол хүсч байршиж байгаа юм. Тэд зөвшөөрөлгүйгээр хил давж, Германд нэвтрэхийг оролдож эхэлжээ.

 

“AFP” агентлаг “Өчигдөр Германы хил орчимд цагдаа, цагдаачдын дунд мөргөлдөөн үүссэн. Цагаачид Германы цагдаа нарыг шашин шүтлэгийг гутаан доромжилсон хэмээн эгдүүцэж, нүцгэн гараараа цагдаа нартай мөргөлдсөн” гэж мэдээлжээ. Цагдаа нар исламын шашинтнуудын уншдаг коран судрыг урж, том цүнхэнд хийгээд цагаачдын дунд орхиод “Энэ бол нойлын цаас” гэж хэлжээ.  Урагдсан коран судрыг харсан цагаачид дургүйцлээ илэрхийлж, шашин шүтлэгийг доромжлохгүй байхыг сануулсан ч эцэстээ мөргөлдөөн үүсчээ. Гэхдээ Германы цагдаа нар коран судрыг ураагүй гэдгээ мэдэгдэж, санаатайгаар мөргөлдөөн үүсгэхийн тулд коран судрыг урсан хэмээн тайлбарлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ лалууд үнэн нүүр царайгаа шууд л харуулжээ. Европ арай дэндүү энэ цагаачдын асуудалд хандаж, уугуул оршин суугчдаа хүндрүүлж байна. Тэгэж байгаад эзлэгдэнэ дээ. Тэд чинь харх шиг үржээд эхэлнэ тэгээд тэднийгээ төрөөр нь тэжээлгэнэ тэгээд Бельги, Франц, Англид болсон шиг асуудлууд үүсгэнэ. Эцэст нь Лалын Европын БНУ гэж бий болно доо
2015-08-24