Эмэгтэйг хөнөөгөөд, алмаазан бөгжийг нь заржээ

Сүхбаатар дүүрэгт амьдардаг өндөр настан эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч, цагдаагийн байгууллага хэрэгтнийг эрэн сурвалжилж байсан билээ. Тэгвэл УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг өчигдөр орой хэрэгтнийг баривчилжээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгийн өгсөн мэдээллээр хэргийг үйлдсэн гэх сэжигтэн Б нь 1991 онд Герман улсад төрсөн 24 настай эрэгтэй аж. Мөн задлан шинжилгээгээр хохирогч амьсгал бүтэлтийн улмаас нас барсан хэмээн дүгнэжээ.
Хэргийн газраас алмаазан шилтгээтэй шар өнгийн метал бөгж, гар утас, дөрвөн ширхэг түлхүүр, хутга зэрэг алдагдсан бөгөөд гар утас, хутга зэргийг олжээ. Харин сэжигтэн алмаазан шилтгээтэй шар өнгийн метал бөгжийг зарж борлуулсан болох нь тогтоогдсон байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ