Наадмын өдрүүдэд “Монгол хуушуур-2015” фестиваль болно
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран “Монгол хуушуур - 2015” фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна. Фестиваль нь Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилготой.



















