ЖЮҮ ЖИЦҮ: Э.Батболд пара төрөлд алтан медаль хүртлээ
Жюү жүцигийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 15-20-ны өдрүүдэд Улаанбаатар дахь “Мөсөн өргөө”-д болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр пара төрөлд манай тамирчин Эрдэнэбаатарын Батболд алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.













