"Crocs гутлыг удаан хугацаагаар өмсвөл мөөгөнцөр үүсгэх аюултай"
Сүүлийн үед дэлхийд асар хурдацтайгаар тренд болж буй Crocs гутлыг хүмүүс өдөр тутамдаа олон янзын загвараар өмсөх болжээ. Дэлхий даяар уг гутал маргаантай гуталт сонголтуудын нэг юм. Crocs гутал 2002 онд худалдаанд гарч эхэлсэн цагаасаа л сайн ч бай, муу ч бай халуун сэдэв байсаар ирсэн. Энэхүү гутал нь давуу талаасаа илүү сул тал ихтэй байна. Энэ талаар АНУ-ын сэргээн засахын Доктор Барроу эрүүл мэндийн талаас бидний амьдралд хэрхэн нөлөөлөх болохыг тайлбарлажээ.


















