Улаанбаатарт 16 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Авто замын түгжрэлийг бууруулахаар хотын төвд их багтаамжийн зогсоол барихаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд эхний ээлжинд хувийн хэвшилтэй хамтран хоёр байршилд зогсоол байгуулахаар сонгон шалгаруулалт зарлан, зургаадугаар сарын 5-ныг өдрийг хүртэл материалыг нээлттэй хүлээн авч байна.
БНСУ-ын алдарт "YG" энтертайнмент удаан хугацаанд хүлээлгэсэн охидын хамтлагийнхаа бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Херта Дойблер-Гмелин болон Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Петер Айген нарыг хүлээн авч уулзлаа.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан их, дээд сургуулиудын чансаа, эрэмбийг олон улсын аргачлалын дагуу тогтоолгох хүсэлт гаргасан талаар нийгмийн сүлжээндээ мэдээлжээ.
Олон нийтийн сүлжээнд “Сүхбаатар аймгийн Дарьганга суманд ажиллаж амьдрахаар очсон иргэний машин, хашаа, байшинг эвдэж сүйтгэсэн" тухай мэдээлэл тархаад буй.
ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ШӨХТГ, Татварын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газраас төлөөлөл багтсан ажлын хэсэг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд хяналт шалгалт хийжээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл” ажиллагааны хүрээнд "Допинг ба спортын авлига" сэдэвт хэлэлцүүлэг болов. Уг хэлэлцүүлэгт АТГ-аас спортын авлигын асуудлаар, "Монголын үндэсний допингийн байгууллагаас шинжилгээний явцын ил тод байдал агуулга", "Олимп ба допинг" зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа. Хэлэлцүүлгийн үеэр бөхчүүд болон холбогдох ТББ-ууд өөрсдийн хийдэг ажлаа тайлагнав. Үүний дараагаар зарим асуудлаар асуулт хариулт явууллаа.
Туул гол дагуу бургас сүйтгэж барилга барьж байгаа “Могулибиз ХХК”-ийн үйл ажиллагааг зогсоосон ч нууцаар барилгын ажлаа үргэлжлүүлсээр байна.
Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй ёслол, хүндэтгэлийн чуулган Соёлын төв өргөөнд эхэллээ.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд яаралтай мэс засал хийгдсэн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл гаргажээ.
ХӨСҮТ-өөс Covid-19 нөхцөл байдал, салхинцэцэг, гар хөл амны өвчин, сэрэмжлүүлэг, Улаанбурхан өвчний нөхцөл байдал, нөхөн дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна.
Олон улсын Сувилагчдын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан сувилагч нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн одон медаль гардуулав.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Соёмбо цогцолбор” орчимд зам тээврийн осол гарч, хүний амь эрсэджээ.
Олон улсын наадмуудад амжилт үзүүлж, хэд хэдэн наадмаас шагнал хүртсэн “ТРИО” уран сайхны дахин нэг олон улсын наадмаас шагнал хүртжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба сар бүр тодорхой хэмжээний хөрөнгийг золбин муур нохой устгахад зарцуулдаг. Он гарснаас хойш Захирагчийн ажлын алба 300 гаруй сая төгрөгийг золбин нохой, муур устгал, устгалтын хяналтад зарцуулсан байна.
Боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын Ташкент хотод үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын хоёр тамирчин ДАШТ-ий мөнгөн медалийн төлөө тулалдана.
УИХ-ын гишүүд энэ долоо хоногт тойрог тойрогтоо ажиллаж байна. Тэд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард түмэнд тайлбарлан таниулах үүрэг авч, ийнхүү долоо хоногт тойрог тойргийн зүг хүлгийн жолоо залсан.
Хэр баргийн хүн зүрхэлж сонгохгүй, цалин багатай хэр нь цаг наргүй, хариуцлага өндөртэй ажил бол сувилагчийн мэргэжил. Өвчтөнийг 24 цаг асарч сувилж, эм, тариаг нь цаг тухайд нь хийх, хооллож ундлах, яаралтай тусламж үзүүлэх зэрэг олон ур чадвар, ур ухаан гаргаж ажиллахын сацуу харилцаа хандлага, мэргэжлийн авьяасаараа өвдөж зовсон хүмүүст биеийн болон сэтгэл зүйн дэмжлэг үйлчилгээ үзүүлдэг билээ. Сувилагч хэмээх асар их ур чадвар шаардсан энэ мэргэжлээрээ 32 жил тасралтгүй ажиллаж яваа Интермед эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч, тэргүүлэх зэрэгтэй Н.Буяндэлгэртэй ярилцлаа.