Мадонна хүнд өвдөж, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна
Мадоннагийн эрүүл мэнд гэнэт муудсан тул долдугаар сарын 15-ны өдөр эхлэх ёстой байсан аялан тоглолтыг хойшлуулжээ. Өдгөө 64 настай поп дуучин урлагт хөл тавьсныхаа 40 жилийн ойд зориулан аялан тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байсан ч ийнхүү биеийн байдлын улмаас бүх тоглолтоо хойшлуулахаас аргагүй болсон байна.


















