Ши Жинпинь: Цөлжилттэй тэмцэхэд шинээр гайхамшиг бүтээцгээе
БНХАУ-ын дарга Ши Жинпинь цөлжилттэй тэмцэх ажилд шинээр гайхамшиг бүтээхийн тулд хүчин чармайлтаа бүрэн дайчлахыг уриалжээ. Тэрбээр зургадугаар сарын 5-6-ны хооронд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотод ажиллах үеэрээ ийм мэдэгдэл хийсэн гэж Хятадын Олон улсын радио мэдээлсэн байна.


















