Үндсэн хуулийн өөрчлөлт: УИХ 108 гишүүнтэй болох уу
Төслийг танилцуулахдаа иргэдийн санал, дэмжлэгээр УИХ-ын гишүүдийн тоог 152 болгосон гэж мэдээлсэн ч бодит байдал дээр буюу уулзалтын үеэр үг хэлж байгаа иргэд энэ тоог дэмжсэнгүй. УИХ-ын гишүүдийг 152 болгох нь хэт олноос гадна өнөөгийн байдлаас дээрдэхгүй гэж иргэд үзэж байна. УИХ-ын дарга, зарим гишүүд ч иргэдтэй санал нэгдээд эхэлжээ.














