Ялалтын баяр: Бид баяраа үүрдийн үүрд тэмдэглэх болно
Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд 120 гаруй нэгж зэвсэг, цэргийн техник, 10 мянга гаруй цэргийн алба хаагч, түүнчлэн Украин дахь цэргийн ажиллагаанд оролцож буй анги нэгтгэлүүд оролцлоо. Энэ жил парадад агаарын довтолгооноос хамгаалах С-400 систем, БТР-82А хуягт тээвэрлэгч, “Искандер-М” пуужингийн цогцолбор, “Ярс” цогцолбор, “Бумеранг” хуягт тээвэрлэгч зэрэг Оросын орчин үеийн техникүүд оролцсон бол Зөвлөлтийн үеийн техникүүдээс зөвхөн “Т-34” танк жагсав.














