Израильд алан хядагчдыг цаазаар авах тухай хуулийг дэмжив
Энэ хууль эцэслэн батлагдвал Израильд алан хядах ажиллагаанд буруутгагдсан хүмүүсийг цаазаар авдаг болно. Одоо төрөөс урвасан, дайны үеэр үй олноор хөнөөсөн, хүн төрөлхтний эсрэг болон еврей ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд цаазын ял оноох хууль үйлчилдэг юм.



















