Хахууль авсан албан тушаалтанд 3 жилийн хорих ял оноолоо
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Автотээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарын дарга С.Давааням нь эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд үргэлжилсэн үйлдлээр нийт 16 компанийн 1551 тээврийн хэрэгслийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр бусдад давуу байдал бий болгож, нийт 121,100 юань, 36,500,000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдов.

















