Трамп ба порно од
Трампыг баривчилж болзошгүй гэсэн мэдээлэл нь 2016 оны хэрэгтэй холбоотой. Трамптай амрагийн холбоотой байсан Сторми Дэниелс гэх порно жүжигчнийг сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр элдэв яриа гаргаж, Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдахаас сэргийлж 130 мянган ам.доллар төлсөн нь өнөөгийн хэрэг үүсэх шалтгаан болжээ. Дональд Трампыг баривчлах зөвшөөрөл өгөх эсэхийг ойрын үед Нью-Йоркийн тойргийн прокурор Элвин Брэгг гаргах ёстой. Тэрбээр ийм зөвзөөрөл өгвөл Трамп АНУ-ын, эрүүгийн хэрэгт буруутгагдсан анхны ерөнхийлөгч болох юм.



















