Макрон тэтгэврийн шинэчлэлийн хуулийг баталж чадахгүй бол парламентаа тараана
Францын сенат энэ хуулийн төслийг гуравдугаар сарын 12-ны өдөр дэмжсэн бөгөөд хуулийг батлахад Үндэсний хурлын гишүүд дэмжих шаардлагатай юм байна. Харин ард иргэд үүнийг эсэргүүцэж, он гарснаас хойш удаа дараа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа юм. Сүүлд хийсэн судалгаанаас харахад тэтгэврийн шинэчлэлийг францчуудын 67 хувь нь эсэргүүцэж байгаа аж.
















