Эмэгтэйчүүдийн эрхийг боомилсон талибуудын эсрэг АНУ хориг тавина
"Талибан" 2021 оны наймдугаар сард Афганистаны төрийн эрхэнд гарсан юм. Талибууд төрийн эрхэнд гарахдаа шариатын ёсоор эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэнэ хэмээн амлаж байсан ч амлалтаа зөрчин, эмэгтэйчүүдийн эрхийг боомилсоор ирсэн. 2022 оны сүүлээр талибууд эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшихийг хориглосны дээр хэд хэдэн салбарт эмэгтэйчүүдийг ажиллахыг хориглосон юм.

















