Япон улс ОХУ руу вакцин, эм бэлдмэл нийлүүлэхийг хориглов
ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украины эсрэг түрэмгийллээ эхлүүлсний дараа дэлхийн орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьж эхэлсэн юм. Жил орчмын хугацаа өнгөрсөн ч ОХУ Украины эсрэг өдүүлсэн дайнаа зогсоохгүй байгаа тул улс орнууд Оросын эсрэг тавьсан хоригоо өргөжүүлсээр байна. Энэ удаад Япон улс Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлжээ.
















