АНУ Оросын олигархиудын хөрөнгийг хурааж, Украинд шилжүүлнэ
Оросын бизнесменүүдийн хөрөнгийг хурааж, Украинд дэмжлэг үзүүлэхэд зарцуулах тухай нэмэлт өөрчлөлтийг 2023 оны улсын төсвийн төсөлд оруулах саналыг АНУ-ын Конгрессын сенат санал нэгтэйгээр дэмжжээ. Энэ талаар АНУ-ын Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны комиссын улс төрийн зөвлөх Пол Массаро Твиттер хуудсандаа бичсэн байна.



















