Т.Аюурсайхан: Монголбанк арилжааны банкийг дампууруулж, өмч хөрөнгийг нь дээрэмддэг
Сэлхийн зусланд баригдсан Замбуулан виллаж хотхоныг алтны компани өрөндөө Капитал банкинд хураалгасан. Энэ хотхоноос гурван ширхэг хаусыг Монголбанк удирдлагуудынхаа мэдэлд хурааж авсан байна. Тэгээд Монголбанкны хөрөнгөөр дотоод засал хийж, тэргүүн дэд Ерөнхийлөгч нь тэнд амьдардаг гэж иргэд мэдээлж байна. Нийгмийн даатгалын санд хураагдсан гол хөрөнгийг Монголбанк шавшиж, авч болдог юм уу.


















