Хятадад дахин эсэргүүцэл гарч, жагсагчид цагдаагийнхантай мөргөлджээ
Даваа гарагт байдал намжсан ч мягмар гарагийн шөнө Гуанжоуд дахин эсэргүүцлийн жагсаал болжээ. Ковидын бодлогыг эсэргүүцсэн жагсаал гарч эхэлсний улмаас Хятадад хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд тавих хяналт улам чангарч, жагсаал цуглааны талаар огт мэдээлэхгүй, олон нийтийн сүлжээн дэх постуудыг устгаж, хянаж байгаа тул Гуанжоуд гарсан эсэргүүцлийн талаарх мэдээлэл лхагва гарагийн үдэш л олон улсын сонорт хүрчээ.



















