Монголд шатахууны үнэ буурахгүй
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ байнга хэлбэлзэж буй. Коронавирусийн халдвартай тэмцэх хатуу хязгаарлалтуудыг эсэргүүцсэн хятадууд олон хотод эсэргүүцлийн жагсаал хийж, үймээн дэгдээсэн нь газрын тосны үнэд нөлөөлөв. Хятадуудын тэмцлээс үүдэн газрын тосны үнэ буурсан бөгөөд цаашид ч өсөлт үзүүлэхгүйг олон улсын шинжээчид хэлж байна.


















