Катар-2022 нээлтэд Шакира, Дуа Липа нар дуулахаас татгалзжээ
Хүний эрхийг зөрчдөг гэсэн шалтгаанаар Катарыг зорихыг хүсээгүй өөр нэг алдартан нь Британийн уран бүтээлч Род Стюарт юм. Түүнд сая долларын чек санал болгож, Катарт дуулахыг урьсан ч "ийм үнэт зүйлтэй, үзэл санаатай улс руу явах нь буруу" гэж үзсэн талаараа The Sunday Times сонинд ярьжээ.



















