Хойд Солонгос Япон тэнгисийн зүг пуужин харвалаа
Энэ онд БНАСАУ урьд жилүүдээс ч илүү их пуужингийн туршилт хийж, Япон тэнгисийн зүг төрөл бүрийн пуужин харвасаар байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн сарын эхээр пуужин харваж байв.
Энэ онд БНАСАУ урьд жилүүдээс ч илүү их пуужингийн туршилт хийж, Япон тэнгисийн зүг төрөл бүрийн пуужин харвасаар байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн сарын эхээр пуужин харваж байв.
Дуу чимээний гол үүсвэр нь хүмүүс бид өөрсдөө учир дуу чимээний бохирдлын үр дагаврын талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх ажил манай улсад хэрэгтэй. Жишээ нь хүн бүрийг сайн хөрш байхыг хичээхийг дэлхийн том хотуудад уриалдаг. Сайн хөрш байна гэдэг нь хөрш айлуудыг хүсээгүй дуу чимээний нөлөөллөөс хамгаалахын тулд, бусдад саад болохгүйн тулд хэт чанга хөгжим тоглуулах, нохойгоо хуцахгүй байлгаж сурах, гэртээ олон хүн цуглуулж үдэшлэг хийхгүй байх, шөнө оройн цагаар хэт чанга дуу чимээ гаргадаг машинтай орон сууцны дундуур явахгүй байх явдал юм.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдааныг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян даргалсан юм.
Өнөөдөр УИХ-ын төсвийн байнгын хороо хуралдаж, 2023 оны төсвийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
"Новая газета. Европа" сонины мэдээлснээр, есдүгээр сарын 21-нд хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш дайчлагдан, армид татагдсан 101 хүн амиа алджээ. Энэ тоог эрх баригчдын мэдээлэл, хэвлэл болон олон нийтийн сүлжээнд гарсан мэдээллүүд дээр үндэслэн гаргасан гэнэ.
Украинд дайн өдүүлснээс хойш олон улсын хоригт орж, дэлхийн 20 гаруй орныг "нөхөрсөг бус орон" хэмээн зарлаж, төрөл бүрийн хязгаарлалт тогтоож байсан Оросын эрх баригчид дайны улмаас нэн хүнд нөхцөлд орсон эдийн засгаа аялал жуулчлалаар сэргээх төлөвлөгөө боловсруулж байна. Аялал жуулчлалын салбарыг сэргээхийн тулд гадаадын орнуудын жуулчдыг визгүй нэвтрүүлэх журам боловсруулахаар болжээ.
Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно.
Эх сурвалжийн мэдээлснээр, жагсагчдын нэг болох 22 настай Мохаммад Гобадлод цаазын ял оноосон бөгөөд эрх баригчид түүнд өмгөөлөгч өгөөгүй, анхан шатны шүүхээр л түүнд ийм ял оноосон гэж Мохаммадын ээж ярьсан байна.
Ёслолын үеэр гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Э.Даваахүү, О.Есүгэн, Ц.Мөнхзул, Э.Хишигдэлгэр, Т.Баярцэцэг нарт Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа.
Жүжигчин Б.Амарсайханы "Эргэж ирэхгүй намар" буюу "Harvest Moon" уран сайхны кино Оскарын урьдчилсан шалгаруулалт буюу хяналтын үзлэгт орж байгаа ажээ.
Хятадын алдартнууд тамхи, эм бэлдмэл зэрэг хэд хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтийн өмнө сурталчилахыг хоригложээ. Энэ талаар SCMP сонин мэдээлсэн байна.
“Өндөр цалинтай ажилд авна”, “хямд зардлаар аялалд зуучилна” зэрэг хуурамч зарын дагуу манай улсын иргэд дээрх улсууд руу зорчиж, гэмт хэргийн хохирогч болох өндөр магадлалтай байна.
ОХУ-ын арми даваа гарагт Украины хотуудад удаа дараа цохилт өгсний улмаас эрчим хүчний объектууд гэмтэж, цахилгаан эрчим хүч тасалдсаны улмаас 350 мянган айл өрх гэрэл цахилгаангүй болсон талаарх мэдээлэл гарсан.
Биеийг нүцгэлэн, өрөөний голд зогсоож, цагаан хар өнгийн нойлын утсаар биеийг нь ороож, архинд арц холин рашаан болгож бие рүү нь цацах, 4 талд нь лаа асаан байрлуулах зэргээр зан үйл хийх үед асаасан байсан лаа унаж гал гарсан байна.
Жил бүр 11 дүгээр сард "No shave November" буюу сахлаа хусахгүй байх уриан дор Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй залуус нэгдэх болсон. Уг хөдөлгөөн нь хорт хавдрын эсрэг сайн үйлсийн аян ба Австрали улсаас гаралтай.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, Болдын дээрх үйлдэлд Эрүүгийн хуульд заасан “хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг болон “заналхийлэх” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж, Болдыг дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
ОХУ-д есдүгээр сарын 21-ний өдөр зарласан "хэсэгчилсэн дайчилгаа" дуусаж, 11 дүгээр сарын нэгний өдрөөс намрын цэрэг татлага эхэлсэн. Энэ удаад цэрэгт татагдсан залуусыг байлдааны ажиллагаа үргэлжилж байгаа бүсүүд рүү явуулахгүй гэж Оросын эрх баригчид мэдэгдэж байгаа ч өмнө нь, дайн эхлэх үеэр л хугацаат цэргийн алба хаагчдыг Донбасс руу илгээсэн, тэднээс зарим нь Украины олзонд орсон гэдгийг хүний эрхийг хамгаалагчид мэдээлж байв. Тиймээс энэ удаад хугацаат цэргийн алба хаагчдыг дайнд явуулахгүй гэдэг амлалт нь баталгаагүй гэж ажиглагчид үзэж байна. Мөн ийм байр суурийг Америкийн Дайн судлалын хүрээлэн илэрхийлжээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг өөр ажилд томилогдож байгаатай холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тиймээс түүний оронд Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч, бригадын генерал С.Ганбямбыг нэр дэвшүүлж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.
Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчтай санал бодлоо солилцож байсан. 1921 оны нөхцөл байдал давтагдах магадлалтай. Үүн дээр анхаарч ажиллах ёстой. Цэргийн эрдэмд хүмүүсээ сургах ёстой. Эх орноо хамгаалахад бэлэн байх ёстой. Дарга нарыг харж байхад цэргийн алба хаасан хүн байдаггүй
-Яг одоо Монголд үүлэн чөлөөний нар шиг боломж гарч байна. 1989, 1990 онд Монгол өөрөө өөрийгөө шинээр тусгаар тогтнуулах үүлэн чөлөөний нар гарсан. 2009 онд монголчууд хэнээс ч асуухгүйгээр хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрсдөө хийх боломж гарсан. Яг одоо монголчууд бидэнд эдийн засгаа сэргээж, дахин сэргэн мандах боломж байгаа шүү.