Монгол-Оросын харилцаанд сэв суулгах хуурамч мэдээлэл тараасан хүнийг олж тогтооно
Украины дайнд сайн дурын цэрэг элсүүлнэ гэсэн мэдээллийг няцааж Батлан хамгаалах яам тайлбар хийлээ.
Украины дайнд сайн дурын цэрэг элсүүлнэ гэсэн мэдээллийг няцааж Батлан хамгаалах яам тайлбар хийлээ.
Үндэсний номын баярыг энэ жил 32 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн номын баяр "Илүү их уншъя" уриатайгаар Д.Сүхбаатарын талбайд 13:00 цагаас нээлтээ хийнэ.
Киргиз, Тажикийн хилийн дагуу бүхэлд нь зэвсэгт мөргөлдөөн өрнөж байгаа талаар Киргимзийн Хилийн алба мэдээлжээ. Энэ мөргөлдөөний үеэр Киргизийн дөрвөн цэргийн алба хаагч шархадсан, Баткенск мужийн суурин газруудаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа гэж Хилийн албанаас авсан эх сурвалжтайгаар Коммерсант мэдээлсэн байна.
Хамтын ажиллагааны тал дээр худалдаа эдийн засаг, төмөр замын салбар дахь бодит хамтын ажиллаагаг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэ тал дээр Хятадын талаас оруулж буй хувь нэмрийг Монгол өндрөөр үнэлж байгааг илэрхийлсэн хэмээн Синьхуа агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, "Ши Жинпиний шийдэмгий удирдлагын дор Хятад улс орчин үеийн социалист улс байгуулах агуу зорилгодоо амжилттай хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Хятадын Коммунист намын ХХ их хуралд амжилт хүссэн" байна.
Улаанбаатар-Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудал чиглэлийн замыг 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд хаана.
Хүүхэд өртсөн 12 осол бүртгэгдэж, 13 хүүхэд гэмтсэн байна. Осолд өртсөн хүүхдүүд 10 явган зорчигч, 3 зорчигч байв.
Энд дуулгахад, АНУ-ын Төрийн департамент Чечень дэх хүний эрхийн зөрчилд оролцоотой хэмээн үзэж Рамзан Кадыровын эсрэг 2020 оны долдугаар сард хориг тавьж байлаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд тамлалт, шүүхээс гадуурх шийтгэл зэрэг хүний эрхийн бүдүүлэг зөрчлүүдэд Кадыров хариуцлага хүлээх ёстойг батлах үнэн бодит мэдүүллээд бий гэж АНУ мэдэгдэж байсан юм.
Манай хоёр улс 1972 оны 9 дүгээр сарын 15-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд өдгөө улс төр, батлан хамгаалах, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.
Есдүгээр сарын 16-ны өдөр Францын нисэхийн диспетчерүүд ажил хаях болсноо зарласан тул мянга орчим нислэг цуцлагджээ. Диспетчерүүд хоёр хоногийн өмнөөс агаарын тээврийн компаниудад хандан нислэгээ хоёр дахин цөөлөх хүсэлт тавьсан гэнэ.
Хүн бүр хашаандаа сайхан амьдрах боломжтойг өөрсдийн биеэр үлгэрлэж яваа хүмүүсийн нэг болох Т.Дэлгэрцогт ах, Н.Билэгмаа эгч хоёр агрономич мэргэжилтэй. Тэрээр тэтгэвэртээ гараад 15 жил ногоо тарьж ахуй амьдралаа авч яваа хөдөлмөрч гэр бүл юм.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан дөрөвдүгээр багийн 2 дугаар хэсэгт бохирын шугамын ажил хийж байсан хоёр хүн шороонд дарагдсан дуудлагаар Онцгой байдлын газарт иржээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, эдгээр гэрэл зургуудыг Украины сэтгүүлчдээс авсан гэнэ. Гэрэл зургууд дээр загалмай, самбар хатгасан булш харагдах бөгөөд зарим загалмай дээр овог нэр, огноо бичжээ. Нэг загалмай дээр "Украины Зэвсэгт хүчин, 17 хүн, Изюм хот, цогцос хадгалах газраас авчирсан" хэмээн бичсэн байх аж. Харин зарим булшнууд дээр загалмай огт хатгаагүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын газарзүйн байршлын онцлогт тулгуурлан олон улсын транзит тээврийг хөгжүүлэх, энэ хүрээнд гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгасан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал байгааг онцлов.
"Энэ үүднээс авч үзвэл боломжтой салбарт Оросын банкны санхүүгийн мэдээлэл дамжуулах систем, Хятадын хил дамнасан төлбөрийн систем зэрэг үндэсний төлбөрийн систем рүү шилжих нь чухал" хэмээн Путин цохон тэмдэглэсэн байна. Энэ нь улс орнуудын хоорондын төлбөр тооцоог улс төрийн эрсдлээс хамгаалахад нэн чухал гэж Ши Жинпинь хариу мэдэгдээд, энэ саналыг Хятад дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Улаанбаатарт 13 хэм дулаан бороо орно, зарим нутгаар нойтон цас орно
Ромын пап Казахстанд очсоноос нэг өдрийн дараа буюу есдүгээр сарын 14-ний өдөр Ши Жинпинь Казахстанд төрийн айлчлал хийсэн юм. Энэ нь коронавирусийн цар тахал үргэлжлэх хугацаанд түүний хийсэн анхны гадаад айлчлал байлаа. Ши Жинпинь 2020 оны нэгдүгээр сараас хойш Хятадаас огт гараагүй юм.
Энэ зуур Вестминстерийн дээгүүр "Wildcat" цэргийн нисдэг тэрэг тогтмол нислэг үйлдэж, эргүүл хийж байгаа бол МИ-5-ын ажилтнууд "сонирхол татаж буй объектууд" гэгддэг, өөрөөр хэлбэл сэжигтэй эсвэл өмнө нь терроризм, экстремизмд татагдаж байсан хүмүүсийн зан байдал, үйлдэлд гарах аливаа өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглаж байгаа гэнэ. Харин Холбоо харилцааны төв сэжигтэй радио, утас болон бусад харилцаа бүрт хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Вестминстерийн ордны дээвэр дээгүүр дуран, зэвсэгтэй цагдаагийнхан эргүүл хийж, мэргэн буудагчид зогсож байгаа гэж ВВС мэдээлжээ.
Хятадын оршин суугчдын ихэнх нь ажлын цаг зав бага байдгийн улмаас хүргэлтийн хоол захиалдаг байна. Харин Пицца хат, Старбакс зэрэг алдартай сүлжээ газруудтай холбоотой таагүй мэдээлэл удаа дараа гарсны дараа хүнсний аюулгүй байдалд нухацтай ханддаг болсон гэж эх сурвалж мэдээлжээ.
Телевизийн цуврал анимэ “One piece“ 2014 онд Гиннесийн амжилтын дэлхийн ном төрөлд Ганцхан зохиогчийн бүтээсэн, дэлхий даяар хамгийн олон хувь хэвлэгдсэн комик хэмээн дээд амжилтыг хүртсэн байна.
"Манай цагдаагийнхан шиг цалин авдаг газар байхгүй. Европт биднээс бага цалин авч, ажил олгогчийнхоо зүгээс бага хүндлэл хүлээдэг цагдаа огт байхгүй. Инфляци ийм төвшинд хүрсэн үед энэ бүхнийг тэсэх аргагүй байна" хэмээн Оливейр мэдэгдсэн байна.