Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны бүртгэл эхэлнэ
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад Байнгын хорооны гишүүдээс санал гаргаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны саналаар тогтоолыг эцэслэн баталлаа.
Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.07.06) хуралдаан 13 цаг 15 минутад эхэлж, Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Өнөөдрийн хурлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгуулав. Хурлаар Барилгын салбарт мөрдөж буй стандарт норм дүрмийг шинэчлэх, хэрэгжилтийг сайжруулах тухай хэлэлцлээ.
Нийслэлийн Байгаль орчны газрын Ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг “Хортон шавжтай тэмцэх ажил тавдугаар сарын сүүлийн 10 хоногоос эхэлсэн. Жил бүр судалгаанд үндэслэн, байршлуудыг тогтоож тэмцлийн ажлыг хийдэг. Хортон шавжийн идэвхжилтийн үед утаат багажаар нэг удаа бодис цацахад тархаад буй якобсоны төөлүүрч, шилмүүс хуйлагч зэрэг хортон шавжийн төрлүүд бүрэн устаж үгүй болдог юм.
Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг нарын 46 гишүүн “Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулж, өнөөдөр (2022.07.07) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ жил тохиож буй. Наадмын үеэр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих зорилгоор бүртгэл хийдэг. Уяачид уралдаанч хүүхдээ заавал бүртгүүлэх шаардлагатай бөгөөд Хүй долоон худагт долдугаар сарын 7-10-нд 09:00-19:00 цагийн хооронд бүртгэх юм.
Хэвлэл мэдээллийн салбарт 50 гаруй жил хөдөлмөрлөж, олон мянган нэвтрүүлэг, реклам сурталчилгаа, баримтат киноны тайлбарыг ард түмэндээ хүргэж, Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг мэргэжлийн түвшинд хөтлөн явуулж, салбарын олон арван алдартныг бэлтгэн төрүүлсэн, телевиз, радиогийн нэвтрүүлгийн чанарыг сайжруулахад хүндтэй хувь нэмэр оруулсан юм.
"Сэтгэл өндөр байна. Хэдхэн хоногийн дараа наадам болох гэж байна. Ийм сайхан өдөр энэ шагналаа авч байгаадаа баяртай байна. Уран бүтээлч хүмүүс гавьяа шагнал гэхээсээ илүү уран бүтээлдээ шунан дурлаж хийх ёстой. Хамгийн түрүүнд төрүүлж өсгөсөн ээж аавдаа баярлалаа гэж хэлье. Ээж маань тэнгэрийн орноос хараад баярлаж байгаа байх. Та бүхэндээ баярлалаа. Бодож төлөвлөж байгаа маш олон ажил байна"
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 31 цэг, түр 2 цэгт 33 багийн 110 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний баяр наадмыг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цолыг Соёлыг гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал О.Бадамсүрэн нарт хүртээлээ.
Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Тоом багийн “Дунд тоомын-Ужиг” гэдэг газар өнөөдөр буюу долдугаар сарын 06-ны өдрийн 04:10 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 04:20 цагт цахим шуудангаар ирүүлжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил хамгийн ихээр өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчих зөрчил хамгийн их үйлдэгддэг. Энэ төрлийн зөрчлийг ихэвчлэн согтуугаар үйлдсэн нь их байна.
Энэ дагуу БХБЯ дээр бүх яамдын болоод бусад байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Улмаар хоёр өдрийн өмнө УИХ-д үнийн өөрчлөлтийн асуудлаар танилцуулга хийлээ. Үүнээс үлдсэн үнийн өсөлт тооцогдоогүй үлдсэн төсөл арга хэмжээнүүдийг богино хугацаанд хэлэлцэж, дахин танилцуулах чиглэл өгөгдсөн. Нийт 1100 гаруй төсөл арга хэмжээнүүд үргэлжлэн хийгдэж байгаа. Үүнээс 534 төсөл арга хэмжээний үнийн өөрчлөлтийг тооцож, УИХ-ын төсвийн байнгын хороонд танилцуулсан. Үүнд 274 тэрбум төгрөгийн нэмэлт шаардлагатай гэдэг танилцуулга хийсэн. Мөн 314 төсөл арга хэмжээ үнийн өсөлтийн магадлалын арга хэмжээнд хамрагдаагүй үлдсэн. Энэ нь тухайн төсөл арга хэмжээг гүйцэтгэж байгаа компанийн хариуцлагын асуудал.
Монгол Улсын соёл урлаг, утга зохиолын хөгжил, соёлын бүтээлч өвийг хамгаалан дэлгэрүүлэх их үйлсийн төлөө 65 жил тасралтгүй зүтгэж, яруу найраг, орчуулгын 10 гаруй бүтээл, тайз дэлгэцийн 40 гаруй баримтат болон уран сайхны кино зохиол, олон арван түүхэн болон цуврал боть туурвин ард түмнийхээ оюуны хүртээл болгожээ.
Голомт банк “Нээлттэй банк” стратегийн хүрээнд бүтээгдэхүүн үйлчилгээ, технологийн хөгжил, олон улсын стандартад бүрэн нийцсэн картын шинэ системийг нэвтрүүлэхээр ажиллаж буй бөгөөд ингэснээр үндсэн системийн хүчин чадал болон техникийн боломжуудыг сайжруулах, илүү хурдтай, найдвартай үйл ажиллагааг бий болгох зэрэг давуу талтай юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын уран зохиолч Тангадын Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар долдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Сингапур Улсад албан ёсны айлчлал хийхээр энэ өглөө эх орноосоо мордлоо.
Соёл, урлаг, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёлын сэдэвт олон арван шүлэг, найраглал, жүжгийн зохиол бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын туурвисан, эх орноо магтан дуулж, эх оронч сэтгэлгээг уншигч олон түмэн, хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлсэн “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.