Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 25 цэгт 25 багийн 92 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 25 цэгт 25 багийн 92 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
1960-аад оноос эхлэн орон сууцны зориулалтаар ашиглаж, өнгө үзэмж ихээхэн доройтжээ. Харин 2005 онд сэргээн засварласнаар дахин зочид буудал нээсэн байна.
Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр Оросын арми Украин руу халдаад хоёр сар гаруйн нүүр үзэж байна. Энэ хугацаанд барууны орнууд, тэр дундаа АНУ Украинд их хэмжээний цэргийн тусламж үзүүлж байгаа юм
Харин Гутерреш нүүлгэн шилжүүлэх ажиллагаа амжилттай болсныг онцлоод, цаашид Орос, Украинтай хамтран хүмүүнлэгийн коридорыг үргэлжлүүлэн ажиллуулна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.
Хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд нь харилцагчдаа дэмжихээр ХААН Банк “Хадгалаад аял” аяныг эхлүүлсэн билээ.
Гуравдугаар сард Хятадын Шанхай хотод коронавирусийн халдвар дэгдсэний улмаас хатуу хөл хорио тавьж, нэн шаардлагатай ажил үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас бусад газрууд түр үйл ажиллагаагаа зогсоож байв.
Өнөөдрийн байдлаар төллөвөл зохих 27.9 сая эх малын 20.2 сая буюу 72.4 хувь нь төллөлөө. Мал төллөлт баруун бүсэд 80.9, хангайн бүсэд 76.1, төвийн бүсэд 67.0, зүүн бүсэд 69.5 хувьтай үргэлжилж байна. Улсын хэмжээнд 20 сая төл бойжиж, бойжилт 99.1 хувьтай байна.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас 2022 оны 05 дугаар сарын нийгмийн халамж, тэтгэмж олгох хуваарийг гаргажээ.
ОХУ, БНХАУ хоорондын төлбөр тооцоондоо үндэсний төлбөрийн систем ашиглах талаарх ярилцах гэнэ. Энэ талаар ОХУ дахь БНХАУ-ын Элчин сайд Жан Ханьхуэй мэдэгдсэнийг Регнум агентлаг мэдээлсэн байна.
Их, дээд сургууль, коллежид 2022-2023 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог тогтоолоо. Төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын босго оноо ижил байхаар байхаар шийдвэрлэжээ.
Орост бүх нийтийн дайчилгаа зарлахгүй, мөн ОХУ түрүүлж цөмийн цохилт өгөхгүй, гагцхүү хариу цохилт өгөх боломжтой гэж Төрийн Думын дарга Вячеслав Володин КП агентлагийн радиод өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Монголын Ардчилсан намын эрхэм үнэт зүйлийн суурь нь үндэсний эх оронч үзэл юм гэдгийг сануулах түүхэн эгзэгтэй цаг үе ирснийг ард түмэндээ хандан Нийслэлийн Ардчилсан нам сонордуулж байна. В.Путин Украин улс руу халдсан түрэмгийлэл нь дэлхийн ардчилалд зарласан дайн. Ингэхдээ өөрийн хөрш Ардчилсан жижиг улсын засаглалыг устгах зорилготой дайн болох нь өдгөө улам бүр тодорхой болсоор байна. Орос улс жижиг хөрш улсуудад дарангуйллын дэглэм тогтоож, дуулгавартай захирагдах дагуул болно гэдгийг Беларусь улсын туршлагаас В.Путин олж харах юм. Улмаар Ардчилсан Украин улсыг Беларусь мэт болгохын тулд халдан түрэмгийлсэн билээ. В.Путин үүгээр зогсохгүй хөрш Монголын ардчиллыг шүдэндээ зууж, чадвал устгах хүсэл зорилготой байна. Энэ зорилгоо манай улсад суугаа Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй илэрхийлж байна.
Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу халдсанаас хойш барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч, хариуд нь ОХУ эдийн засгийн хориг тавихын зэрэгцээ "нөхөрсөг бус орнууд"-ын жагсаалт гаргаж байлаа. Энэ жагсаалтад багтсан улс орнуудыг Оросоос хий авахдаа рублиэр тооцоог нь хийх шаардлага тавьсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нар өнөөдөр (2022.05.06) Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 5-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Ерөө, зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Идэр болон Сэлэнгэ мөрний эх, Алтай нуруунаас усжих Ховд, Бодонч, Булган голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 50-100 см даван үерлэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105-р зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаригийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгож, үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах талаар олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж, олонд хүртээлтэй их ажил өрнүүлэн нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай. тэгвэл энэ өдрийг тохиолдуулан "Монгол уран бичлэгийн үзэсгэлэн-2022” боллоо.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.
Украины Херсон хотод Оросын цэргүүд нутгийн иргэдийг өөрийн талд оруулах, айлган сүрдүүлэхийг хичээсээр байгаа гэж Херсон мужийн зөвлөлийн дарга Александр Самойленко өгүүлснийг УНИАН дамжуулжээ.
Иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгыг агуулсан “Энхийн гүйлт” тавдугаар сарын 14-нөөс долдугаар сарын 7-нд болно. Энэхүү гүйлтэд АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд улсын гүйгчид оролцохоо мэдүүлжээ. “Энхийн гүйлт”-ийг Сүхбаатарын талбайгаас эхлүүлж, 21 аймаг, 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7250 км замыг 54 хоногт туулна гэв. “Энхийн гүйлт” нь хүн төрөлхтний эв нэгдэл, энх амгалан дэлхийг цогцлоох үндсэн зорилгын хүрээнд өрнөнө. Гүйгчид галт бамбарыг буухиалах (хүлээн авч, үдэн гаргах) явцдаа сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочлон “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор эв найрамдал, нөхөрлөл хамгаас чухал болохыг таниулах юм. “Энхийн гүйлт” нь 35 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд 160 гаруй орноор аялажээ. Олон улсын Энхийн гүйлтийг Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс дэмжин хамтран ажиллаж байна.