УИХ дахь намын бүлэг хуралдана
Өнөөдөр УИХ дахь намын бүлгийн хуралдаан болно. Мөн Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болох гэнэ.
Өнөөдөр УИХ дахь намын бүлгийн хуралдаан болно. Мөн Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болох гэнэ.
Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Майхан толгой, Жигжид, Шадивлан, Яргайт, Сүхбаатар дүүргийн Хандгайт, Богинын ам, Баянбулаг, Шаргаморьт, Хуурай мухар, Сэлх, Их, Бага Хустай, Гоодойн даваа, Бэлхийн Их, Бага Цуурайтын ам, Өвөр хадат, Хадатын аманд хортон шавж устгалын бодис цацаж, ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулна.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 14 цэг, түр 1 цэгт 15 багийн 50 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.
Өнөөдөр төв, зүүн, говийн аймгуудын нутгаар бүгчим халуун үргэлжилж, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Тереза Хо тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Энэ онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байна. Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс анх удаа цахимаар борлуулахаар болсон.
Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын ангиллаар гоц халдварт өвчинд багтдаг бөгөөд гадаад орчинд тэсвэр муутай. Тухайлбал, нарны шууд гэрэлд 5 цагийн дотор идэвхээ алддаг. Муудсан сүү, мах, бусад бүтээгдэхүүнд 9 хоног хүртэл идэвхтэй байдаг аж. Одос үхэр болон сарлаг энэ өвчинд илүү мэдрэмтгий бөгөөд зориуд халдаахад хонь, ямаа, цаа буга өвчилдөг боловч үхэх нь ховор ч дамжуулагч болдог байх юм.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж мөн өдрийн 22:20 цагт цурманд оруулж 23:15 цагт түймрийг бүрэн унтрааж Асгат сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгчээ. Урьдчилсан байдлаар хээрийн 600 га талбай түймэрт өртөж шатжээ
Онцгой байдлын ерөнхий газраас “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг маргааш буюу долдугаар сарын 02-ны 10:00-17:30 цагийн хооронд Налайх дүүргийн Тэрэлжийн гүүр, Мойлтын тохойд зохион зохион байгуулах гэж байна.
НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийг тооцсон аргачлал, арга зүйн судалгаа, “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”, мөн нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам барих төсөл”-ийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ил захидал хүргүүлжээ.
Их сургуулийн гудамжны авто замд 2007 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, энэ нь зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлөн, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан. Иймд авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулж, асфальт бетон хучилтыг хүчитгэх зэрэг ажлыг хийж, гүйцэтгэх юм. Уг ажлыг долдугаар сарын 8-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байна.
Эдийн засгийн хүнд нөхцөл байдлын үед Засгийн газрын үйл ажиллагаа, тэр дундаа өрийн менежментийн стратегийн хүрээнд тодорхой хэмжээний үр дүн гарч байгаа гэдгийг гадаад зах зээл дээр үнэлсэн үнэлэмж боллоо. Ингэснээр 2023 онд төлөгдөх ёстой "Евро" бондын 500 сая доллар, мөн оны арванхоёрдугаар сард төлөгдөх Самурай бондын эрсдэлүүдээс тодорхой хэмжээгээр гарч байна гэсэн үг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дархан” үзэсгэлэнг Уран зургийн галерейд зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 96 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 46 нь Улаанбаатарт, 50 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.
УИХ-ын чуулганы хуралдаанаар АН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.
Тавдугаар сарын 01-нээс эхлэн эрт илрүүлэг% үзлэг шинжилгээ явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 219 577 иргэн эрт илрүүлэг үзлэг шинжилгээндээ хамрагдсан. Үүнээс 45.8 хувь нь эрэгтэйчүүд, 54.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Эрт илрүүлэг үзлэг, оношилгоо шинжилгээгээр нийт 1119 оношны бүлгээр өвчлөл илрүүлсэн. Давхардсан тоогоор 3335 иргэний өвчлөлийг оношилсон. Мөн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний явцад нийт 25118 иргэнд зөвлөгөө өгч дараагийн товлол үзлэгтээ хамрагдахаар буцаасан бол 13361 иргэнийг эмчийн хяналтад авсан байна