2022 онд эрэлт ихтэй 520 ажил, мэргэжил бүртгэгдсэнээс хөдөлмөрийн зах зээл дээр техникийн болон нарийн мэргэжлийн боловсрол шаардах барилга угсралтын мужаан болон автын механикч зэрэг мэргэжлүүд эрэлт ихтэй байна. Тодруулбал, барилга угсралтын мужаан зөөгч, арматурчин, барилгын засалчин, фермийн операторч, зуухны машинист засварчин, автын механикч, цахилгаанчин, сантехникч хоолой угсрагч зэрэг мэргэжлүүд эрэлт ихтэй байгаа юм. Харин гагнуурчин, металл хийц угсралтын слесарь, оёдолчин гэх мэргэжлүүд хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний илүүдэлтэй байна.