Молдав дайны ирмэг дээр ирэв үү 

Молдав дайны ирмэг дээр ирэв үү 

Украины хилээс хоёрхон километрийн зайд байх энэ агуулахад Оросын цэргүүдийн хамгаалалтан дор 22 мянган тонн зэвсэг байгааг Энхийг сахиулах стратеги боловсруулдаг олон улсын OWP байгууллагын шинжээч Айзек Эванс ВВС агентлагт ярьжээ. 

Дэлгэрэнгүй
Рэйлбус хаачив?

Рэйлбус хаачив?

Улаанбаатар төмөр замынхан рэйлбусын талаар ярих байтугай сонсохыг ч хүсэхгүй байна. Тэдний хариулт “Засвартай байгаа” гэсэн хоёрхон үгээс цааш хэтэрсэнгүй. Юу нь эвдэрсэн, хэзээ ашиглалтад орох тухай мэдээлэл өгөх хүн байсангүй. Тэгэхээр түгжрэл шийдэх өнөөх унаа маань эвдэрчихсэн,  хаа нэгтээ зогсоо бололтой.

Дэлгэрэнгүй
Франц-Америкийн хамтарсан Coty гоо сайхны компани Оросын зах зээлээс гарна

Франц-Америкийн хамтарсан Coty гоо сайхны компани Оросын зах зээлээс гарна

Энэ компани Max Factor, Rimmel, СoverGirl гэсэн гоо сайхны брэндүүд, түүнчлэн  Guess, Londa, Adidas, Gucci, Hugo Boss, Calvin Klein зэрэг брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн болон үнэртэн үйлдвэрлэн худалдаалдаг юм. 

Дэлгэрэнгүй
УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг маргааш хэлэлцэнэ

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг маргааш хэлэлцэнэ

Маргааш 10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх ёстой.

Дэлгэрэнгүй
Архангай аймагт шороон шуурганы улмаас айлын гэр нуржээ

Архангай аймагт шороон шуурганы улмаас айлын гэр нуржээ

Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Тэмээний бууц” гэдэг газар   хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин М-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг 04.27-ны өдрийн 12:35 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
ОХУ Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гарахаар болжээ

ОХУ Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гарахаар болжээ

Мэдэгдэлд, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага ЕХ-ын ашиг сонирхолд үйлчилж байгаа хэмээн буруутгасан байна.

Дэлгэрэнгүй
Ч.Буянжаргал: Хажуунаасаа халдаг ханан пийшингийн хугацаа дууссан

Ч.Буянжаргал: Хажуунаасаа халдаг ханан пийшингийн хугацаа дууссан

“Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргалтай ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Ирэх сард зохион байгуулагдах бөхийн барилдааны ХУВААРЬ

Ирэх сард зохион байгуулагдах бөхийн барилдааны ХУВААРЬ

Ирэх сард Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг хүргэж байна. 

Дэлгэрэнгүй
НҮБ: Украинд цэргийн гэмт хэргийн хохирогч болсон 6000 хүнийг нэг бүрчлэн нэрлэхэд бэлэн

НҮБ: Украинд цэргийн гэмт хэргийн хохирогч болсон 6000 хүнийг нэг бүрчлэн нэрлэхэд бэлэн

Харин Украины Ерөнхий прокурор Ирина Венедиктова мэдээлэл хийхдээ байлдааны ажиллагаа явуулах журмыг зөрчсөн 8000 гаруй хэрэг үүсгэн шалгаж байгааг онцолсон байна. Мөн Украинд дайн явуулах хуулийг зөрчсөн гомдлыг 43 орон гаргахаар болжээ.

Дэлгэрэнгүй
Япон улсын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

Япон улсын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Дэлгэрэнгүй
Ж.Нямболд: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгийн төлбөрөө төлөхийг шаардаж байна

Ж.Нямболд: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгийн төлбөрөө төлөхийг шаардаж байна

2021 оны зургадугаар сарын 10-нд манай компани Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ хийсэн. Тодруулбал, 10 мянган тонн төмөр нийлүүлэх гэрээ хийсэн. Энэ хугацаанд нийт 10 369 төмрийг Дарханы төмөрлөгт нийлүүлсэн байдаг. Гэтэл төлбөр тооцоогоо хийлгүй одоог хүрлээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн ч үр дүнгүй байна. Тиймээс хэвлэл мэдээлэлд хандлаа. Бид гэрээнд заасан үүргийг биелүүлсэн. Он гарсаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.3 тэрбум төгрөгийн авлагатай болоод байна. Манай компанийн үйл ажиллагаа санхүү доголдож, алдагдалтай байна. Баримт бий. Манай компани нийт 10 ажилтантай. Тиймээс төлбөр тооцоогоо хийхийг шаардаж байна

Дэлгэрэнгүй
CNN: АНУ-ын цэргүүд Афганистанаас гарахдаа долоон тэрбум долларын зэр зэвсэг үлдээсэн

CNN: АНУ-ын цэргүүд Афганистанаас гарахдаа долоон тэрбум долларын зэр зэвсэг үлдээсэн

АНУ Афганистанаас цэргээ гаргахдаа тус улсад долоон тэрбум гаруй долларын үнэ бүхий цэргийн төхөөрөмж, зэр зэвсэг үлдээсэн гэнэ. Энэ талаар Пентагоны тайлангаас авсан эх сурвалжтайгаар CNN агентлаг мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх генералуудад мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх генералуудад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Монгол генералуудын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

Дэлгэрэнгүй
Оросын дипломатч: Мариупольд Украины аюулгүй байдлын албаны нууц, хүн тамлах төв бий

Оросын дипломатч: Мариупольд Украины аюулгүй байдлын албаны нууц, хүн тамлах төв бий

Оросын дипломатчийн өгүүлснээр, энэ газрыг Киевийн дэглэмийг дэмждэггүй энгийн иргэдийг тамлах, хүчирхийлэх, хөнөөхөд ашигладаг байсан гэнэ.

Дэлгэрэнгүй
Баригдаж эхлээгүй Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хувьчлах жагсаалтад оруулжээ

Баригдаж эхлээгүй Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хувьчлах жагсаалтад оруулжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Дагалдах хуулиуд дотор төрийн өмчийн хувьчлалын асуудал байна. Би энэ хувьчлалаас эрчим хүчний компаниудыг хасах санал оруулсан.

Дэлгэрэнгүй
Anadolu: Дайн эхэлснээс хойш ЕХ Оросоос 47 тэрбум еврогийн газрын тос, хий худалдан авсан

Anadolu: Дайн эхэлснээс хойш ЕХ Оросоос 47 тэрбум еврогийн газрын тос, хий худалдан авсан

Эндээс харахад "ЕХ Украины эсрэг Оросын үйлдлийг санхүүжүүлж байгаа гэсэн дүгнэлт хийж болохоор байна" хэмээн Anadolu агентлаг онцолсон байна.

Дэлгэрэнгүй
Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад ОХУ-д нэгдэх санал асуулга явагдана

Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад ОХУ-д нэгдэх санал асуулга явагдана

Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхаглан, улмаар энэ оны хоёрдугаар сард ОХУ хүлээн зөвшөөрсөн Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Бүгд Найрамдах Донецк Ард Улсад ОХУ-д нэгдэх санал ал хасуулгыг тавдугаар сарын дундуур зохион байгуулж болзошгүй гэнэ.

Дэлгэрэнгүй
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Истанбул хотын Ойн газартай хамтран ажиллана

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Истанбул хотын Ойн газартай хамтран ажиллана

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарыг сэргээн хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, технологийг боловсронгуй болгох, Монгол оронд тарьж буй мод, модлог ургамлын төрөл, зүйлийг нэмэгдүүлэх, хот суурин газрын ногоон байгууламжийг хөгжүүлэхэд БНТУ-тай хамтран ажиллах өргөн боломжтой гэж үзэж байгаагаа онцлов.

Дэлгэрэнгүй
Ч.Өнөрбаяр: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал бол МАН-ын жүжиг

Ч.Өнөрбаяр: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал бол МАН-ын жүжиг

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал эрх баригч намын жүжиг байсан. Та бүхэн мэдэж байгаа. Туушин зочид буудалд хурал хийж, цаас өгч, аваад л. Ингээд жагсаалт гарч ирсэн. Сонсгол хийсэн. Улмаар намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нь намын гишүүдтэйгээ тэмцэнэ гэж ярьсан. Гэтэл дундаасаа нэрс нь хасагдаад, цөөрөөд байсан. Сүүлдээ эрх баригч намын гурван гишүүн үлдсэн. Уг гишүүдийн асуудал ч гэсэн бүдгэрэх юм шиг байна.

Дэлгэрэнгүй
Швейцар Оросын мод, нүүрсэнд хориг тавилаа

Швейцар Оросын мод, нүүрсэнд хориг тавилаа

Дараагийн хоригууд нь санхүүгийн салбартай холбоотой байх гэнэ. Ийм хориг хүчин төгөлдөр болсноор Оросын төрийн болон олон нийтийн байгууллагыг дэмжихийг хориглох юм байна.

Дэлгэрэнгүй