Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.
Дэлхий дахины өнөөдрийн хурцадмал байдлыг нарийвчлан тайлбарлаж, тэр дундаа АНУ болон түүний холбоотнуудын зүгээс өөрийнхөө асуудлыг бусдын гараар шийдүүлэх хүсэлтэй холбоотой асуудлаар нарийн ярилцлаа. Олон жилийн хугацаанд Украиныг Оросын эсрэг чиглэсэн шинэ нацизмын дэглэмтэй улс болгон хувиргаж, Украин улсын нутаг дэвсгэрээс ОХУ-д аюул занал учруулж байна.
“...Тусгаар улсууд бие биенээ хүндэтгэж амьдаръя. Өөрийгөө Монгол хүн гэж хэлэхээр хаяа асуудаг. Оросын Монгол юм уу, Хятадын Монгол юм уу гэж. Доромжлол. Энэ бол Чингисийн Монгол, Ардчилсан Монгол, бие даасан Монгол. Биднийг дэлхий харж байгаа. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлалыг дэлхий нийтээр харж байгаа. Тиймээс дайныг өдөөхгүй, тэмцэлдэхгүй, зөрчилдөхгүй, бодлого ярих ёстой. Монгол Улсын бодлогыг дэлхий нийтэд баталгаажуулж, зарлах ёстой. Юунаас айгаад байгаа юм. Ингэж чадахгүй бол монголын төр ажил хийх хэрэггүй. Монголын ард түмний өмнөөс төлөөлж, хатуу зарчим дээр байх ёстой"
Монгол-Оросын харилцан итгэлцсэн, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх сонирхлоо хоёр тал нотолсон. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, тэнцвэржүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах тал дээр санал нийллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Хэнтий аймагт ажиллахдаа Чингис хотод тус аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд дэлхийн болон улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэлтэй байдал, үнийн өсөлтийн бодит шалтгаан, үүнээс гарах зорилгоор УИХ, Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын зорилтууд, тэр дундаа тус аймагт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 72 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 41 нь Улаанбаатарт, 31 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.
Бид ЗХУ-ын “суганы үс” байх үеийн асар их зовлонг мэднэ. Их гүрний “суганы үс” байх үедээ би 40-өөд мянган гэм зэмгүй монголчуудынхаа амь насыг сүйтгүүлсэн. Төрийн олон зүтгэлтнүүдээ Сталины шахалтаар цаазлуулсан. Тэр үед бид энэ улсынхаа эзэн нь байж чаддаггүй байсан.
Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 13:36 цагт “Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадна байсан автомашин алдагдсан байна” гэх дуудлага иржээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров манай улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар хэлэлцээ хийлээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхана.
Монгол Улсын хүн амын 10 хүртэлх хувь нь элэгний хатуурал өвчтэй, нас баралт өндөр улсын тоонд ордог. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд элэгний хатуурал өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдсээр байна. Үүний шалтгаан нь цөсний замын битүүрэл, төрөхийн гажиг байна. 2022 оны байдлаар ЭХЭМҮТ-д элэгний цирроз өвчтэй 83 хүүхэд хяналтад байгаа. Эдгээр 83 хүүхдийн 9 тохиолдолд нь зайлшгүй элэг суулган шилжүүлэх шаардлагатай. Ер нь 2014 оноос Улсын I төв эмнэлэг дээр хамтран элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамтран хийдэг байсан. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн хамгийн бага настай хүүхэд нь 1 нас 1 сартай хүүхэд байсан.
Иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Монголын сувилагчдын нийгэмлэгээс олон улсын сувилагчдын өдрийн тохиолдуулан энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр “Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан билээ.
Оюу Толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээний талаар болон төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд автомашины ашиглалтад хязгаарлалт тавих арга хэмжээний явц зэрэг 30 гаруй асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 19:47 цагт Дорнод аймгийн Халх гол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ”Буйр нууранд хийлдэг завьтай 2 том хүн, 3 хүүхэд алга болсон” гэх дуудлага мэдээлэл иржээ.
НҮБ-ын хамгийн том чиглэл бол боловсролын асуудал. Энэ хүрээнд УИХ өөрийн улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг анх удаа баталсан. Уг төлөвлөгөөний хүрээнд дэлхийд өрсөлдөх чадвар бүхий боловсролын тогтолцоотой болно гэсэн зорилгыг дэвшүүлээд ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд Засгийн газар үйл ажиллагааныхаа дөрвөн жилийн төлөвлөгөөг батлаад ажиллаж байна. Өнгөрсөн 32 жилийн хугацаанд боловсролын салбарт олон өөрчлөлтүүдийг хийсэн. УИХ-ын шинэ төлөөллүүдийн нэг нь миний бие.
ЭХЭМҮТ-д Монголын анагаах ухааны салбарт түүхэн үйл явдал тохиож анх удаа 7 настай хүүхдэд төрсөн ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн талаарх хэвлэлийн хурал болно.
Гэхдээ, хилийн боомтуудын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолын бусад зохицуулалт нь хүчин төгөлдөр хэвээр байгаа тул Монгол Улсын иргэд гуравдагч улстай хиллэсэн Оросын Холбооны Улсын авто замын боомтоор тус улсад нэвтрэх боломжгүй байгааг иргэд Та бүхэнд анхааруулж байна.
Хотын хууль сахиулах байгууллагууд сэжигтнийг эрэн сурвалжилж, шуурхай хариу арга хэмжээ аван ажиллаж байна.
Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад дараах үүргийг чиглэл болголоо.
Энэ сарын 4-10-ны өдөр ажиллах шинжилгээний цэгийн хуваарийг хүргэж байна. Шинжилгээний цэгүүд 09.00-12.00 цаг хүртэл ажиллана.