Эрдоган ОХУ, Украин, НҮБ-ын хэлэлцээг Стамбулд зохион байгуулахыг санал болгожээ
Түүнчлэн Москва, Киев хэлэлцээнд хүрч чадвал Украин дахь нөхцөл байдлыг "ажиглах механизмд" Турк улс оролцоход бэлэн хэмээн Эрдоган мэдэгдсэн байна.
Түүнчлэн Москва, Киев хэлэлцээнд хүрч чадвал Украин дахь нөхцөл байдлыг "ажиглах механизмд" Турк улс оролцоход бэлэн хэмээн Эрдоган мэдэгдсэн байна.
Өнөөдөр байнгын болон түр хорооны хуралдаан болно.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 38 цэг, түр 2 цэгт 40 багийн 138 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас ахар болно хэмээжээ.
Оросын эсрэг хориг энэ улсын төрөл бүрийн салбарыг хамарсан ч мөнгөний гол эх үүсвэр болох эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлтэд Европын холбоо хориг тавьж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Энэ нь Европын олон улс орон Оросын байгалийн хий, газрын тосноос ихээхэн хамааралтай байдагтай холбоотой юм.
Өмнө нь Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж байсан, одоо парламентын доод танхимын даргаар ажилладаг 78 настай Хироюки Хосоду секс дуулианд нэр холбогдсон талаар КП мэдээлжээ.
Өнгөрсөн сарын 1-нээс тавдугаар сарын 30-ны байдлаар Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай холбоотой 1228 санал, хүсэлт ирснээс 1013-ыг нь шийдвэрлэж, үлдсэнийг нь холбогдох албаныхан судалж байна. “Цалинтай ээж” хөтөлбөр, нийгмийн даатгал, халамж, тэтгэвэр тэтгэмж, тусгай хэрэгцээт иргэд болон ахмад настны асуудлаар хамгийн олон санал, гомдол тус төвд иржээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 50, аюулт үзэгдэл, ослын 2 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ хугацааанд алба хаагчид гал түймрийн улмаас угаартах эрсдэлтэй 50 иргэний аюулгүй байдлыг хангаж, 318 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Оросын гэрээт цэргүүд ихээхэн хохирол амсаж байгаагийн улмаас давшихаас татгалзаж байгааг батлах баримт байгаа гэж Украины Аюулгүй байдлын алба мэдэгджээ. Энэ талаар "Украины үнэн" мэдээлсэн байна.
Ойн түймрийн дуудлага 05 дугаар сарын 25-ны 21:40 цагт ирсний дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Эрэн хайх салбарын бүлгийн дарга, ахмад Х.Ганхуягаар ахлуулсан алба хаагчид, 2022.05.26-ны өглөө ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисгэгч, инженер болон Үндэсний аврах бригадын бүлгийн дарга, ахлах дэслэгч Л.Түмэнбаяраар ахлуулсан алба хаагч түймрийн голомт руу ниссэн билээ. Улмаар Төв аймгийн Онцгой байдлын газар, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиж, хүч нэмэгдүүлэн ажиллсан байна.
Яллагдагч Ё.Баатарбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Энэхүү айлчлалаараа "Франц улс Украины ард түмэнтэй эв санаа нэг, Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр бүрнээ шийдсэн гэдгийг харуулах" зорилготой гэнэ.
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.05.30/ болж, цаг үеийн асуудал хэлэлцлээ.
Энэ жил Монгол Улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 70 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Манай улс 1952 оны зургаадугаар сарын 1-нд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг анх тэмдэглэсэн. Энэ жилийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр үндэсний брэнд болох “Мөнх тунх” хүүхэлдэйн баатруудын албан ёсны эрхийг авч, “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын арга хэмжээ зохион байгуулах гэнэ. Мөн хүүхэд багачууддаа итгэл, урам өгч, хүндэтгэл илэрхийлэх үүднээс хүндэтгэлийн парад зохион байгуулна. Баярын парадад төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллагууд оролцож, 3000 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар төлөвлөжээ.
НҮБ-ын Хүний эрхийн комиссар Мишель Бачелет Хятадын Шинжаан-Уйгурт ажилласан. Энэ ажлынхаа дүнгээр тэрбээр терроризмтэй тэмцэх бодлогоо эргэн харахыг Хятадад уриалжээ.
Түүнчлэн Монголын өв соёл, зан заншил, зүйг илэрхийлсэн “Энх тунх-Мөнх тунх” үзүүлбэр болохын дээр бяцхан дуучин Энжи /А.Эрдэнэцэцэг/, “Том зургаан толгойт” болон орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болно. Хүүхэд багачуудын шимтэн сонсдог урлаг соёлын одод, бяцхан дуучид бүжигчид, жүжигчид, хүүхэлдэйн болон үлгэрийн баатруудын нэгдсэн тоглолтыг ирж сонирхоорой. Мөн эл өдөр Дэлхийн сүүний өдөр тохиож буй тул 10 мянган хүүхдэд сүү тарааж, кальцийн талаарх мэдээллийг хүүхдүүдэд түгээнэ. Сүхбаатарын талбай дээр тоглоомын хүрээ байгуулж ажиллахын дээр хүүхдийн тоглоом, байгууламж барьж байгуулна” хэмээн мэдээллээ.
Хотын байнгын ажиллагааг хангадаг ажилтнууд урьдын адил тогтмол шинжилгээнд хамрагдах ёстой юм байна. Ийм ажилтнуудын тоонд нисэх буудал, эмнэлгийн байгууллага, шуудан, хүргэлт зэрэг байгууллагуудын ажилтнууд багтаж байгаа аж.
Иргэдээс сүүлийн гурван жилд нийт 40.604 гомдол ирүүлснээс 19.513 буюу 51 хувийг дараах найман салбарын үйл ажиллагаатай холбоотой гомдол эзэлжээ. Тодруулбал, барилга байгууламж, эрүүл мэндийн салбар, гудамж, талбайн тохижилт, газрын харилцаа, инженерийн байгууламж, боловсролын салбар, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол хамгийн их ирдэг байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад эдгээр эерэг үр дүн гарчээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 2022 оны 05 дугаар сарын 30-ны даваа гаригийн 14.00-17.00 цагийн хооронд Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгнө.
Эх сурвалжийн мэдээлснээр, Кремлийн өндөр албан тушаалтнууд ОХУ-ын Ерөнхийлөгчийн үхлийг хэдэн сараар нууж, түүнтэй ижил хүнийг оронд нь тоглуулна, Владимир Путиний үхлийн талаар мэдээлэх нь улс дотор эргэлт гарахад нөлөөлж, Оросын цэргүүд Украин дахь дайнаа үргэлжлүүлэх хүсэлгүй болж мэднэ хэмээн тагнуулчид өгүүлсэн байна.