CBS: Хийгээ рублиэр зарах Путиний шийдвэр Оросын валютын ханшийг өсгөсөн
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "нөхөрсөг бус орнууд"-д байгалийн хийгээ зөвхөн рублиэр зарах тушаал гаргасан юм.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "нөхөрсөг бус орнууд"-д байгалийн хийгээ зөвхөн рублиэр зарах тушаал гаргасан юм.
Энэ хүчин зүйл болон бусад шалтгааны улмаас үндэсний валютын ханшаа чангаруулах, тогтоон барих зорилгоор ОХУ хий нийлүүлдэг орнуудаа рублиэр тооцоо хийхийг тулгасан бол найрсаг харилцаатай Хятад зэрэг оронтой дотоодынхоо валютаар харилцан тооцоо хийхийг санал болгож байв. Ийм саналыг Монголд ч тавихаар болжээ.
Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн уулархаг нутгийн өвөр бэл, Хүрэнбэлчир орчим, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 хэм, Монгол-Алтайн уулархаг нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
Чехийн нийслэл Прага хотод шөнийн цагаар эрэг дагуух гудамжинд согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэхийг бүхэлд нь хориглох олон нийтийн газруудын жагсаалтыг өргөжүүлсэн гэж Евроньюс мэдээлсэн байна.
Залуучуудын уулзалт дээр Ерөнхий сайд хөгжлийн хязгаарлагч зургаан хүчин зүйлсийг шийдэхийн тулд "Алсын хараа 2050" хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу 2030 он хүртэлх хугацаанд Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулав. Мөн тус аймгийн хөгжилд уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх авто болон төмөр замын хилийн боомтууд, хил холболтын цэгүүд, уул уурхай, аж үйлдвэрийн цогцолборуудыг цогцоор нь хөгжүүлэхийн ач холбогдол, үүнд Өмнөговь аймгийн залуучууд хэрхэн оролцож үр шимийг нь хүртэх боломжтой талаар ярилаа. Мөн энэ эгзэгтэй цаг үед улстөржилт хэрэггүй, харин ч том зорилгын төлөө нэгдэж нийлж ажиллах нь илүү үр дүнтэй гэлээ.
Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Шинжлэх ухааны академийн 40 гаруй эрдэмтний хамтран зохиосон “Монгол хэл судлал” 15 боть номын нээлт өнөөдөр Монгол Улсын их сургуулийн Эрдмийн танхимд боллоо.
Улсын Их Хурлаас 2017 онд улс орон даяар зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэхийг, 87.9 хувь нь төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бий болгох талаар саналаа илэрхийлсэн байдаг.
Өмнө нь Херсон мужид орос хэлийг төрийн хэлний статустай болгох, Запорож мужийг Москвагийн цагийн тоололд шилжүүлэх шийдвэр гарч байсан бол энэ удаад утасны кодыг Оросын кодоор солихоор болжээ.
Финландын нутаг дэвсгэр дээр сармагчны салхин цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ. Энэ халдварыг тээгч нь Шинэ Зеландын иргэн байсан гэнэ.
"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" хамтарсан форум өнөөдөр Буриад улсын нийслэл Улаан-Үдэд эхэллээ.
Асуулгыг хариуг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 206 үйлдвэр цех, 77 хүргэлтийн төв үйл ажиллагаа явуулж байна. Сүү боловсруулах чиглэлийн суурилагдсан хүчин чадал жилд 400 мянган тонн бөгөөд өнөөдрийн байдлаар 51 хувийг ашиглаж байна.
АНУ, Тайвань эдийн засаг, логистикийн асуудлаарх хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэлэлцээ хийхээр зэхэж байгаа гэнэ. Талууд худалдааны журам, логистикийн хэлдхээ, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг хялбаршуулахаар тохиролцож магадгүй гэж Блүмберг агентлаг холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.
“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 06:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Иймээс эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн чиглэлүүд нь дараах төлөвлөлтийн дагуу иргэдэд үйлчилнэ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж импортлогч орны царигтай тохирох царигаар төмөр зам тавих УИХ-ын тогтоолын төсөл өргөн барихаар болжээ.
Хойд Солонгосын эрх баригчид нутаг дэвсгэр дээр нь коронавирусийн халдвар огт илрээгүй гэж цар тахлын хоёр жилд мэдэгдэж байгаад, энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр анхны тохиолдлууд илэрсэн талаар албан ёсоор зарлаж байлаа.
Маргааш Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагт “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Өмнөговь аймаг дахь “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор-ыг байгуулахаар болсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг цогцолбор хотхоныг бүтээн байгуулах төслийн явцтай өнөөдөр танилцлаа.
Барууны улс төрчид Оросын олигархиуд Украинд тусламж үзүүлсэн тохиолдолд тэдний эсрэг хоригийг цуцлах боломжийн талаар хэлэлцэж байгаа гэнэ. Энэ талаар засгийн газрын эх сурвалжтайгаар Ассойшетед пресс агентлаг мэдээлжээ.
Ингэхдээ өдөрт хийх вакцины тодорхой хэмжээ заагаагүй тул иргэд ч мөн нээлттэй үйлчлүүлэх боломжтой гэнэ. Тус цэг нь есдүгээр сарын 20-ний өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 09-16 цаг, амралтын өдрүүдэд 10-15 цагийн хооронд иргэд болон, жуулчдад нээлттэй ажиллана. Вакцин хийлгэх гадны жуулчид гадаад паспорт, үнэмлэхийн дугаараар мэдээллээ бүртгүүлээд Файзер, Синафарм хоёр төрлийн вакцин хийлгэж болох аж.
Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслол Соёлын төв өргөөнд болж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй эмэгтэй алба хаагч оролцлоо.