Подоляк: Далавчит пуужингаар үй олноор хөнөөх нь Оросын мөн чанар

Подоляк: Далавчит пуужингаар үй олноор хөнөөх нь Оросын мөн чанар

Дайн эхэлснээс хойших хоёр сар гаруйн хугацаанд "Путиний баг" Украины хотууд руу далавчит пуужингаар 1900 цохилт өгч, энгийн иргэдийг хөнөөсөн гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Михаил Подоляк мэдэгдсэн байна. 

Дэлгэрэнгүй
Хавдрын эрт илрүүлгийн аппаратыг зарим ӨЭМТ-д хүлээлгэн өглөө

Хавдрын эрт илрүүлгийн аппаратыг зарим ӨЭМТ-д хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд БНСУ-д ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр тус улсын “BBB” компанийн зүгээс түргэвчилсэн чипт аппаратыг Нийслэлийн Засаг даргын орлогчид гардуулсан.  Тэгвэл өнөөдөр тус компанийн удирдлагуудын хамт “Ковид-19” түргэвчилсэн чипт аппаратыг уулзалтад оролцсон өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт хүлээлгэн өглөө.

Дэлгэрэнгүй
Буриадад хүүхдүүд хичээллэдэг спортын ордонд дайнд амиа алдсан цэргүүдтэй салах ёслол хийж байна

Буриадад хүүхдүүд хичээллэдэг спортын ордонд дайнд амиа алдсан цэргүүдтэй салах ёслол хийж байна

Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар сараас эхлэн Улаан-Үдэд цэргийн алба хаагчидтай салах ёс хийх ажиллагааг 2021 онд баригдсан "Лукодром" спортын цогцолборт зохион байгуулж байгаа аж. Энэ спортын ордон нь Буриадад ихээхэн алдартай нум сум харвааны гол төв гэнэ. Хэдийгээр цэргүүдтэй салах ёс хийх ажиллагаа болж байгаа ч хүүхдийн спортын дугуйлангууд хичээллэсэн хэвээр байгаа аж.

Дэлгэрэнгүй
Курск мужийн шалган нэвтрүүлэх боомт руу минометоор бууджээ

Курск мужийн шалган нэвтрүүлэх боомт руу минометоор бууджээ

Оросын Курск мужийн Рыльск аймгийн Крупец тосгонд байх шалган нэвтрүүлэх боомт руу дөрөвдүгээр сарын 29-ний өглөө бууджээ. Энэ талаар мужийн захирагч Роман Старовойт мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй

"Роснефть" компани Монголд нийлүүлэх шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломжийн талаар судална

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ОХУ-д ажиллаж байна. Тэрбээр,  ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд А.В.Груздевтэй Москва хотноо 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж, манай улсын уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг гуравдагч улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд шууд харилцан хамтран ажиллаж байхаар тохирлоо.

Дэлгэрэнгүй
Британийн 8000 цэргийг Зүүн Европ руу илгээнэ

Британийн 8000 цэргийг Зүүн Европ руу илгээнэ

Европт болох томоохон цэргийн сургуулилалтад Их Британиас 8000 орчим цэргийн алба хаагчийг илгээхээр болсон талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Шведийн Хаант Улсаас мод үржүүлгийн технологи нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллана

Шведийн Хаант Улсаас мод үржүүлгийн технологи нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллана

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Швед улсын Байгаль орчны дэд сайд Андерс Гронволл, Аж ахуйн нэгж, инновацын яамны Ой, байгаль орчин болон судалгааны газрын дарга Аннелие Стиглунд нартай уулзаж, ойн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцов.

Дэлгэрэнгүй
Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийг зарлалаа

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийг зарлалаа

Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж Олон улсын тэмцээнд оролцох шигшээ багийн гишүүд болон шаардлагатай бусад зохион байгуулалтын талаар шийдвэр гаргажээ.

Дэлгэрэнгүй
ОХУ дайнд оролцогчдын хүүхдүүдийг шалгалтгүйгээр их дээд сургуульд элсүүлнэ

ОХУ дайнд оролцогчдын хүүхдүүдийг шалгалтгүйгээр их дээд сургуульд элсүүлнэ

Оросын эрх баригчид байлдааны ажиллагаа, тэр дундаа Украины дайнд оролцсон ахмад дайчдын хүүхдүүдийг их дээд сургуульд элсүүлэх 10 хувийн квот тогтоох саналыг хэлэлцэж байгаа гэнэ. Энэ саналыг хэлэлцүүлэхээр Төрийн думд оруулсан гэж Интерфакс агентлаг мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Н.Лхагвасүрэн: Монгол адуу устах аюул нүүрлээд байна

Н.Лхагвасүрэн: Монгол адуу устах аюул нүүрлээд байна

Мөн тэрбээр ‘’Адуу орж ирснээс хойш өмнө нь манай улсад бүртгэгдэж байгаагүй халдварт болон халдварт бус олон өвчин гарч эхэлсэн. Тэдгээр өвчнөөр жилд 4000 адуу зүй бусаар хорогдсон. Монгол адууны генийн судалгааг хийж генетикийг тогтоох шаардлагатай’’ байна гэж мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй
АНУ Украинд зориулан ленд-лиз хөтөлбөр хэрэгжүүлэх хууль баталлаа

АНУ Украинд зориулан ленд-лиз хөтөлбөр хэрэгжүүлэх хууль баталлаа

Дэлхийн II дайнаас хойших хамгийн өргөн цар хүрээтэй ленд-лиз хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг Жо Байдены захиргаанд олгох хуулийг АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим баталсан талаар Ройтерс мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
ОХУ-ын өмнөд мужуудад хүн амд зориулсан нуувч бэлдэнэ

ОХУ-ын өмнөд мужуудад хүн амд зориулсан нуувч бэлдэнэ

Иргэний хамгааллын хамгаалалтын байгууламж гэдэг нь орчин үеийн устгах зэвсгийн нөлөөлөл, түүнчлэн аюултай объектууд гэмтэж, нурсан үед үүсэх хоёрдогч хүчин зүйлсээс хамгаалах байгууламж гэж Оросын Онцгой байдлын яам тодотгосон байна.

Дэлгэрэнгүй
Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзлаа

Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзлаа

“УИХ-ын нэр бүхий гишүүдээс мэдүүлэг тайлбар, нэмэлт тодруулга авсан. Улмаар өнөөдөр халдашгүй байдлын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж,  Улсын ерөнхий прокурорын түдгэлзүүлэх бичигт дурдсан асуудал, нэмж ирүүлсэн тодруулга, гишүүдийн ирүүлсэн тайлбар хэлэлцсэн. Ингээд УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг энэ удаад дэмжих боломжгүй гэж үзлээ. Халдашгүй байдлын дэд хорооноос санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна

Дэлгэрэнгүй
Украины дайны үеэр Британийн иргэн амиа алджээ

Украины дайны үеэр Британийн иргэн амиа алджээ

Орос, Украины дайнд Британийн армийн ахмад дайчин, 36 настай Скотт Сибли амиа алджээ. Тэрбээр дайн эхэлснээс хойш Украинд амиа алдсан Их Британийн анхны иргэн болж байгаа талаар  Sky News мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан ирэх сарын 12-нд болно

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан ирэх сарын 12-нд болно

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж дууслаа. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хохирогч, шүүгдэгч талууд хаалттай явуулах санал гаргасан юм. Улмаар урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай явагдсан бөгөөд яллагдагч Н.Түвшинбаяр шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцсон юм. 

Дэлгэрэнгүй
Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай үргэлжилж байна

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай үргэлжилж байна

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хохирогч, шүүгдэгч талууд хаалттай явуулах санал гаргажээ.

Дэлгэрэнгүй
Израиль, Герман улс иргэдээ Приднестрийг нэн даруй орхихыг уриаллаа

Израиль, Герман улс иргэдээ Приднестрийг нэн даруй орхихыг уриаллаа

Дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Приднестрийн Улсын аюулгүй байдлын яамны барилгад дэлбэрэлт болсны дээр "Маяк" радиотелевизийн төвийн цамхаг дэлбэрсэн юм. Эдгээр хэргийг ОХУ-ын тусгай албад гүйцэтгэсэн гэж Молдавын тал буруутгаж байгаа бол Украин Оросыг Приднестрээр дамжин халдах гэж байна хэмээн хардаж байгаа аж. 

Дэлгэрэнгүй
КОВИД-19: Улаанбаатарт 48, орон нутагт 28 халдвар бүртгэгдлээ

КОВИД-19: Улаанбаатарт 48, орон нутагт 28 халдвар бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 76  халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 48 нь Улаанбаатарт, 28 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 239 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 7 хүн хөнгөн байна. 

Дэлгэрэнгүй
Украин Буча дахь гэмт хэрэгт буруутай 10 этгээдийг нэрлэжээ

Украин Буча дахь гэмт хэрэгт буруутай 10 этгээдийг нэрлэжээ

Украины талын мэдээлснээр, 64 дүгээр бригад нь Буча хотод дээрэм, хүчирхийлэл, тамлалт, аллага үйлдсэн найман бүлгийн нэг гэнэ. Ерөнхий прокурорын зарласан бүх хүмүүс нь офицерүүд биш харин байлдагч, түрүүч нар байгаа аж.

Дэлгэрэнгүй
Шүүхээс иргэн Т.Ганболд, Х.Янжингаажидын гэрлэлтийг хүчин төгөлдөр хэвээр үлдээлээ

Шүүхээс иргэн Т.Ганболд, Х.Янжингаажидын гэрлэлтийг хүчин төгөлдөр хэвээр үлдээлээ

Нэхэмжлэгч Х.Янжингаажид нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргажээ.

Дэлгэрэнгүй