Хилс хэргээр 45 жил шоронд суусан эрийг цагаатгажээ
Хавдар өвчин туссан, одоо гагцхүү тэргэнцэрээр л явах боломжтой болсон Исайя Эндрюс шүүхийн шийдвэр гарсны дараа "сэтгэл хөнгөрчихлөө" хэмээн өгүүлсэн гэнэ.
Хавдар өвчин туссан, одоо гагцхүү тэргэнцэрээр л явах боломжтой болсон Исайя Эндрюс шүүхийн шийдвэр гарсны дараа "сэтгэл хөнгөрчихлөө" хэмээн өгүүлсэн гэнэ.
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэг онцлог зохицуулалт нь шүгэл үлээгчийн гаргасан нийтийн эрх ашиг сонирхлын эсрэг хийж байгаа үйлдлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаад учруулсан хор хохирлын хэмжээнээс нь шалтгаалж урамшуулна. Урамшууллын дээд доод хязгаар нь 100-1.5 тэрбум төгрөг хүртэл байна. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд тус тус өөрчлөлт орно
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица “Алтан гадас” одонгоор шагнуулсан явдалд Эрүүл мэндийн яамны удирдлагын зүгээс баяр хүргэж, түүнийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Монгол Улсын төрийн одонгоор шагнуулсан явдалд Др. Сергей Диордицад баяр хүргэж, түүний манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, ялангуяа монгол хүний эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхийн төлөө идэвхи зүтгэлтэй ажиллаж байгааг тэмдэглэж, түүний цаашдын ажилд өндөр амжилт, сайн сайхныг хүсэв.
Пфайзер вакциныг 2020 оны дөрөвдүгээр сараас эмнэлзүйн туршилтад оруулж, 2020 оны намар эхний хоёр шат дуусч, 2020 оны 11 дүгээр сард гурав дахь шатны туршилт эхлэн өнөө хэр үргэлжилж байгаа юм.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 02-нд нийслэлийн хэмжээнд I тунд 58, II тунд 169, нэмэлт сэргээх тунд 2589, нийт 2816 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.9 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2951 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.560 (76 хувь), 16-17 насны 26.561 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Канадын агаарын тээврийн томоохон компани болох Air Canada коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин тариулахаас татгалзсан 800 гаруй ажилтнаа ажлаас нь чөлөөлжээ
Хог хаягдлыг дахин боловсруулах, дахин боловсруулах боломжгүйг нь дарж устгах устгалын байгууламжийн газрын асуудлыг нийслэл болоод улсын хэмжээнд шийдэж чадаагүй байна. Аюултай хог хаягдлыг шатааж устгадаг, ландфильдэж дарж устгадаг байгууламжийн газрын асуудлыг Засгийн газар шийддэг. Үйлдвэр барих газрыг судлаад байршлыг тогтоохоор зарим хороо, дүүргийн иргэд эсэргүүцдэг. Өнгөрсөн хугацаанд бид Багануур дүүрэгт 10 га газрыг төлөвлөөд, Засгийн газрын шийдвэр гарсан боловч тус дүүргийн иргэд эсэргүүцээд шийдэлд хүрээгүй.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Үүний 1043 нь Улаанбаатарт, 390 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 12 хүн нас барсан байна.Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 15 299 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 7014 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 295 иргэний бие нэн хүнд байна.
Халдвар ихээр илэрсэн Өвөр Монголд хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн улмаас манай улстай хиллэдэг Эрээн болон Сэхээ боомтууд хаагдсан бөгөөд дотоодын нислэгийг ч зогсоож, хотуудын бүх хүн амыг шинжилгээнд хамруулах, ариутгал хийх ажил үргэлжилж байгаа гэнэ.
Энэ талаар түр засгийн газрын Мэдээлэл, соёлын дэд сайд Забихулла Мужахид Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк технологийн давуу талд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг банкны секторт түүчээлэн нэвтрүүлсээр ирсэн билээ. Энэ удаа бид блокчэйн технологи, сүлжээнд суурилан банкны бүтээгдэхүүн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй, олон талын оролцоо, хэрэглээг хангасан байдлаар хүргэх боломжийг тодорхойлохын тулд блокчэйний үйлчилгээ үзүүлэгч “Корекс” ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишида бараалхлаа.
2020 оны зургадугаар сарын 12-ны өдөр нийтэлсэн анхны бичлэгтээ Мурат Овезов цар тахлын талаар ярьж, "Гашуун үнэн" нэртэй коронавирусийн тухай шүлэг уншжээ.
зам тээврийн ослын шинжтэй 274 дуудлага мэдээлэл бүртгэгдэв.
Засгийн газрын лхагва гаригийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Google гарахаас өмнө Yahoo дэлхийн хайлтын системийн гол нийлүүлэгч байлаа.
Авто сургуулийн сургалтын төлбөр 600 мянган төгрөг болон нэмэгдсэн байна. Өмнө нь 300 мянган төгрөг байсан сургалтын төлбөр 2021 оны 04 дүгээр сард нэмэгдэж, 400 мянган төгрөг болжээ. Харин өнгөрсөн 10 дугаар сарын эхээр төлбөр дахин нэмэгдэж, 600 мянган төгрөг болоод байна.
2021 оны есдүгээр сар гэхэд 2020 оны есдүгээр сартай харьцуулахад энэ үгийн хэрэглээний давтамж 72 дахин өссөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк группын дэд ерөнхийлөгч Аксел ван Тротзенбург, Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла Ферро нар бараалхлаа.